Б.ТУЛГЫГ МОНГОЛ УЛСЫН САЙДААР ТОМИЛЛОО

2023-04-10  

 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн захирамжаар Б.Тулгыг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргаар томиллоо. Б.Тулга нь  2001 онд МУИС-ийг хэрэглээний математикч мэргэжлээр төгсөж, 2009 онд АНУ-ын Колумбын Их Сургууль, 2010-2011 онд Фордамын Их Сургуульд магистрын зэрэг хамгаалсан.  2001-2002 онд Дархан дээд сургуулийн багш,  2003-2004 онд МАХН-д ажилтан, 2004-2005 онд УИХ-ын даргын шадар туслах, 2005-2009 онд Ерөнхийлөгчийн шадар туслах, 2012-2014 онд Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд, 2014-2015 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд,  2017-2018 онд “Туул ижий сан” ТББ-ын гүйцэтгэх захирал,  2018-2021 онд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга,  2021 оноос МАН-ын Нарийн бичгийн даргаар ажиллаж байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сониноос..

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?