75-Р ТОЙРОГТ МАХН-ААС ХЭН НЭР ДЭВШИХ ВЭ? Н.ЭНХБАЯР УУ? ЭСВЭЛ ТҮҮНИЙ ЭХНЭР О. ЦОЛМОН УУ?

2016-06-13  

Юуны өмнө, энэ бол Гүндалай, түүний эхнэр Аззаяа нарынхтай зүйрлүүлэх гэр бүлийн төдий асуудал биш гэдгийг тодотгоё. Монголыг удирдаж байсан Н.Энхбаярын гэр бүлээс хэн нь дэвших вэ? гэсэн асуултад Захиргааны хэргийн шүүх хурал хариулт өгөх нь тодорхой боллоо.

МАХН-ын дарга Н.Энхбаярыг УИХ-ын сонгуульд өрсөлдөж болох эсэхийг өнөөдөр 15.30-д зарласан Захиргааны шүүх хурал шийдэх байсан ч хойшлогдлоо. Н.Энхбаяр "Би хүн алах гээгүй. Хүрээ талах гээгүй. Зүгээр л сонгуульд өрсөлдөх хүсэлтэй. Шударгаар шүүхийг хүсье. Ц.Элбэгдорж гар хуруугаа битгий дүрээрэй. Шүүх, шүүгчид хэнээс ч хамааралгүй ажилладаг гэдгээ үзүүлээсэй" гэж хүсэж буйгаа сэтгүүлч Мөнхбаясгалантай ярилцахдаа илэрхийлсэн.

Өөрийг нь дэвшихийг хориглох юм бол эхнэр О.Цолмонгоо дэвшүүлнэ гэдгээ ч нуусангүй. О.Цолмон бол Баасанхүү ч биш, Баянсэлэнгэ ч биш гэж тэр тодотгохоо мартсангүй. Түүнийг ард түмэндээ тушаана. Цолмон сонгогдсон тохиолдолд Элбэгдорж хаашаа ч зугтаж, бултаж чадахгүй гэх санааг ч бас Цензургүй яриа нэвтрүүлэгт орохдоо илэрхийлээд амжлаа гэж тоймчид дүгнэлээ. Ямар ч гэсэн УИХ-ын 75-р тойрогт эр нөхөр нь үү, эсвэл авааль гэргий нь үү? гэдгийн хариу маргааш хүртэл хойшилсон байна. Шүүх хурал нэг хоногийн завсарлага авчээ.

 

 

Д. ЭНХТҮВШИН

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Намуунаа :Монгол хүний үндсэн хуулинд заагдсан сонгох сонгодох эрхийг хааж боогдуулж ХУУЛЬ ДҮРЭМЭЭ УЛАНДАА ГИШИЖ ЭНЭ УДААГИЙН ЗАСГИЙН ЭРХЭЭ ДУУСГАЛАА ДАА МАНАН ШУДАРГА ҮНЭНИЙГ ХЭЛЖ ЧАДАХ ХҮНИЙГ Л ХАВЧИЖ, ШАХСААР СОНГУУЛЬД НЭР ДЭВШҮҮЛСЭНГҮЙ ШҮҮ ЯДАЖ ЭНХБАЯРЫН ҮГИЙГ ХЭЛЖ ЧАДАХ ГЭРГИЙ О.ЦОЛМОНГ ДЭМЖЬЕ... 2016-06-15
Намуунаа :Монгол хүний үндсэн хуулинд заагдсан сонгох сонгодох эрхийг хааж боогдуулж ХУУЛЬ ДҮРЭМЭЭ УЛАНДАА ГИШИЖ ЭНЭ УДААГИЙН ЗАСГИЙН ЭРХЭЭ ДУУСГАЛАА ДАА МАНАН ШУДАРГА ҮНЭНИЙГ ХЭЛЖ ЧАДАХ ХҮНИЙГ Л ХАВЧИЖ, ШАХСААР СОНГУУЛЬД НЭР ДЭВШҮҮЛСЭНГҮЙ ШҮҮ ЯДАЖ ЭНХБАЯРЫН ҮГИЙГ ХЭЛЖ ЧАДАХ ГЭРГИЙ О.ЦОЛМОНГ ДЭМЖЬЕ... 2016-06-15
Энэбиш :Монголын ард иргэд, сонгогчид төрд төлөөллөө сонгох хариуц****тай цаг мөч ойртон ирлээ. Дөрвөн жилд нэг удаа болдог сонгуулийн бэлтгэл жигдэрч, нэр дэвшигчид тодорлоо. Нэр дэвшигч тодруулах явцад СЕХ болон ЦЕГ-ууд улаан цайм нэг намын талд ажилсан даа тийм болохоор МАХН-ын дарга Энхбаяр нэр дэвших боломжгүй болсон 2016 оны сонгуулиар шударга бус бүхнийг арчин хаяж чадахыг МАХН гэж харж байгаа... 2016-06-15
Энэбиш:Монголын ард иргэд, сонгогчид төрд төлөөллөө сонгох хариуц****тай цаг мөч ойртон ирлээ. Дөрвөн жилд нэг удаа болдог сонгуулийн бэлтгэл жигдэрч, нэр дэвшигчид тодорлоо. Нэр дэвшигч тодруулах явцад СЕХ болон ЦЕГ-ууд улаан цайм нэг намын талд ажилсан даа тийм болохоор МАХН-ын дарга Энхбаяр нэр дэвших боломжгүй болсон 2016 оны сонгуулиар шударга бус бүхнийг арчин хаяж чадахыг МАХН гэж харж байгаа... 2016-06-15
Энэбиш :ЭНХБАЯР АГУУ УЛС ТӨРЧ ЮМ БАЙНА БАЯР ШИГ ХУДАЛДАГДААГҮЙ НЯМДОРЖ ШИГ ГАДНЫ АГЕНТ БОЛООГҮЙ БАГАБАНДИ ШИГ ХУВЬ ХҮРТЭЭГҮЙ ЭБЭ ШИГ ОТ ГЭРЭЭГ ОНГОН ОХИНТОЙ АНДУУРААГҮЙ УЛС ОРНОО ӨРӨНД АВТУУЛААГҮЙ УЧИРААС ИЙМ ДАРАМТ ШАХАЛТ ИРЖ БАЙГАА ЮМ ЖИНХЭНЭ АРД ТҮМНИЙ ХҮҮ АМЖИЛТ ХҮСЬЕ 2016-06-15
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?