МАНАН-ГИЙНХАН АН-Д "ҮҮР"-ЛЭЛЭЭ

2023-04-24  

АН гэж үйлтэй нам юм. Нам үйлтэй байна ч гэж юу байхав, жирийн гишүүд нь намаа хуучин хэвэндээ орохыг харах хэцүүхэн л болчих шиг боллоо. Шал өөр эзэдтэйгээр өндийх гэж оролдож байна. Ямар ч байсан одоогийн Лу.Гантөмөр гэдэг даргатайгаа сонгуульд орох нь тодорхой юм. Харин Лу.Гантөмөрийн толгойг АН-ынхан бус МАНАН-гийнхан мэддэг болж буй бололтой. Жишээ нь Б.Хурц сүүлийн үед АН-аас салахаа больсон. Ямар нэг юм болохоор АН-ын тугны өмнө зогсож байгаад л хувийн чанартай мэдээлэл хийж, мэдэгдэл хэлдэг болов. Хамгийн гол нь тэрбээр эвлэж ядаж буй АН-ын "ерөнхий менежер" хийж байна. "...С.Зоригийг хөнөөсөн хэргийг задаллаа" гэх мэдээлэл тарах үеэр "...Энэ асуудал Б.Хурц руу явах юм шиг байна. Яагаад гэвэл Б.Хурц АН-ын эвлэлдэн нэгдэхэд менежер хийсэн. Хөрөнгө санхүү босгоход  Б.Хурц гэдэг хүний үүрэг маш их байгаа учраас  эрх баригч нам олон нийтэд буруу харагдуулахаар оролдож байна" гэсэн "мессеж" тарааж байх жишээтэй. "...Цааш нь ярих уу" гэдэг шиг үргэлжлүүлбэл дандаа АН-д илүү эрх мэдэлтэй байгаа нь дандаа МАНАН-гийнхан байна. Нэг үгээр хэлбэл, нэгэн цагт МАН-д "үүр"-лэж явсан МАНАН-гийнхан одооноос АН-ыг түшиж эхлэв бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
ХАВРЫН МОРИН УРАЛДААНЫГ СЭРГЭЭЖ, 14-ӨӨС ДЭЭШ НАСНЫ ХҮҮХДЭЭР МОРЬ УНУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАЙНГЫН ХОРОО ДЭМЖЛЭЭ
ШУУРХАЙ: ГУРВАН АЛБАН ТУШААЛТНЫ ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТИЙГ ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ТАНИЛЦУУЛНА
Н.УЧРАЛ: ГАШУУНСУХАЙТЫН ГЭРЭЭНД ОЛОН УЛСЫН АУДИТ ХИЙЛГЭНЭ, МАН-ЫН САНХҮҮД Ч АУДИТ ОРУУЛНА
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙГ ЧӨЛӨӨЛӨХИЙГ ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО 77.8 ХУВИАР ДЭМЖЛЭЭ
УИХ 2027 ОНЫ ТӨСВИЙГ БАТАЛЛАА: ЗАРЛАГА 41.5 ИХ НАЯД ТӨГРӨГ
АТГ: ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН 500 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХЭРЭГТ Х.НЯМБААТАР НАРЫН 6 ХҮНИЙГ ШАЛГАЖ БАЙНА
Х.НЯМБААТАР: ТӨМӨР ЗАМЫН ТЕНДЭРИЙГ НУУЦАД ОРУУЛЖ, 110 САЯ ДОЛЛАРЫН АВЛИГА ТАРААСАН
ЧИНГИС ХААНЫ ХӨРГИЙГ АРХИ, ТАМХИН ДЭЭР ТАВИХЫГ ХОРИГЛОХ ХУУЛЬ ГАРНА
АППЛИКЕЙШН ЗЭЭЛИЙН ХҮҮ 60 ХУВЬД ХҮРСЭН Ч СЗХ-НЫ ДАРГЫГ ЧӨЛӨӨЛСӨНГҮЙ: 94 ГИШҮҮНИЙ 54 НЬ ДЭМЖСЭНГҮЙ
«ЧӨЛӨӨЛЬЕ» САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ: ТӨК-ИУДЫГ 2027–2030 ОНД ГУРВАН ҮЕ ШАТТАЙ ШИНЭЧИЛНЭ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?