АНУ-ЫН ХНС БОДЛОГЫН ХҮҮГЭЭ ӨСГӨЖЭЭ

2023-05-04  

АНУ-ын Төв банкны үүргийг гүйцэтгэдэг Холбооны нөөцийн сан /ХНС/ лхагва гарагт бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөн 5.00-5.25 хувьд хүргэж, "инфляцын эрсдэлд урьдын адил анхаарал хандуулсаар байгаа” гэж мэдэгдлээ. 

Энэ нь 2022 оны гуравдугаар сараас хойших бодлогын хүүг өсгөх арав дахь удаагийн шийдвэр бөгөөд мөнгөний бодлогыг үргэлжлүүлэн чангаруулж байгаа нь зах зээлийн хүлээлттэй нийцэж байна.

Гэсэн хэдий ч инфляц сүүлийн үед буурч, эдийн засаг уналтад орох эрсдэл нэмэгдсэн тул бодлогын хүүг өсгөхөө түр зогсоохыг уриалах нь ихэсжээ. 

Тухайлбал, энэ долоо хоногийн эхээр АНУ-ын Конгрессын хэсэг гишүүд лхагва гарагт хуралдахдаа бодлогын хүүг өсгөхөө түр зогсоохыг шаардсан захидлыг сангийн дарга Жером Пауэллд илгээсэн байна

Эх сурвалж: Xinhua, Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?