САЙД АСАН Т.БАДАМЖУНАЙГ ЦАГДАН ХОРИХ ХУГАЦААГ 30 ХОНОГООР СУНГАЖЭЭ

2023-05-04  

Сайд асан Т.Бадамжунайг өнгөрсөн дөрөвдүгээр сард Филиппин улсаас авчирч “гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэсэн үндэслэлээр нэг сарын хугацаагаар цагдан хорьсон.

Эх сурвалжийн мэдээлснээр, тавдугаар сарын 2-нд шүүх хурал болж, түүний цагдан хоригдох хугацааг 30 хоногоор сунгах шийдвэр гаргасан байна.

Нийслэлийн прокурорын газраас Т.Бадамжунайг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль өгөх, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татжээ.

Эх сурвалж:www.polit.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?