НЭГ МЭХЭЭР ХОЁРДАХЬ УДААГАА ГАРАХ УУ?

2016-06-14  

АН нийслэлд ялбал Хотын даргаар Э.Бат-Үүлийг томилно гэж 4 жилийн өмнө хэлж байсан. Иргэд итгэж, АН-ыг дэмжиж, Э.Бат-Үүлд хотын тамгыг атгуулж, сан хөмрөгөө даатгасан. Түүнээс хойш 4 жил өнгөрчээ. Хийсэн ч ажил бий байх. Хэлсэндээ хүрээгүй ч зүйл байгаа байх. Үүнийг нийслэлийн иргэд 2 долоо хоногийн дараа дэнслэх болно. Иргэд ямар шийд гаргахыг хэлж тааж мэдэхгүй. Харин хотын дарга, нийслэлийн захирагч Э.Бат-Үүл тамгаа алдахыг хүсэхгүй байна. Тэр дахин хотын даргаар ажилламаар байна гэдэг өргөдлөө иргэдэд гаргалаа. Тэгэхийн тулд АН-ыг нийслэлд дахин олуулаа болгож өгнө үү гэж тэр хүсэв. Тэр итгэлтэй байх шиг байна.

Эдийн засгийн Яамны хариуцаж гүйцэтгэсэн "Гудамж" төслийг хот өөрийн хийсэн ажил гэж тайлбарлахыг хичээнэ гэж юм мэдэх хүмүүс хэллээ. "Гудамж" төслийн хүрээнд хот, хөдөөд хийсэн ажил мундахгүй. Хотын олон уулзварыг шинэ дүр төрхтэй болгосон. Энэ бол нийслэлд хамаарагдахгүй ч, АН-д харьяалагдах төсөл. Тиймээс энэ төсөл аль хот, аль аймагт амжилттай хэрэгжсэнээс хамаарч, тэр хот, аймгийн удирдлага дахин сонгогдох магадлал бий. Харин утаатай бол тэмцэж чадаагүй. Хор нь буурсан л гэж хэлэхээс өөр хариулт олоогүй. Замын түгжрэл хэвээрээ. Дугаарын хуваарь хийсэн ч өөдөлсөн зүйлгүй. Итгэл найдвар болсон гэр хороолол төсөл замын тэг дунд гацсан. Гээд яривал, сөхвөл олон зүйлийг ил гаргаж болно. Хотын иргэдийн татвар, төлөөс харин нэмэгдсэн. Хотын дарга, түүний орлогчдын хувьд их ажил амжуулсан гэж итгэлтэй байгаа бололтой. Одоо харин ямар дүн тавихыг харах цаг ирлээ. Хотын дарга бол хотын дарга болчихоод байгаа юм, Монголд. Өөр улсад бол хотынхоо иргэдийн зарц байдаг. Хотын дарга болмоор байна уу, хотын зарц хиймээр байна уу? гэж хотын удирдлага болохыг эрмэлзэж буй хүмүүсээс асууя даа. Сонгогдсон хойно нь, иргэддээ олддоггүй тэднээс асуух гээд ч нэмэргүй. 

 

 

 

Д.ГАНТУЛГА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Мөрөн:Бат-Үүлд хийсэн ч ажил бий байх. Хэлсэндээ хүрээгүй ч зүйл байгаа. Гол нь хэн ч гэсэн хотын даргын суудалд суусан бол Бат-Үүлийн хийсэн ажлыг хийх л байсан шүү дээ. Би ч байсан хийх л байсан шүү дээ. 2016-06-14
Гүндэг:Бат-Үүл дахин хотын даргын суудалд суух санаатайгаар сонгууль дөхөөд ирэхээр ****ан ажил эхлүүлчихсэн. Тэр ажлаа дараагийн 4н жил улиран хийх санаатай байгаа юм шүү дээ. Тэр ажлууд нь дандаа нэгхэн жилийн нэгхэн зуны настай ажлууд байдаг нь гайхмаар юм шүү дээ. 2016-06-14
сарнай : Гудамж төсөл бол ААН-н хөрөнгөөр бий болсон АН мөнгийг нь шийдэхгүй 22 кампаниг нь дампуурахад хүргэсэн шүү дээ 33 орлогчтой гэх ҮҮЛбаатар гэр хороолол төоөвлөлтийг тендэрийг хүүдээ өгч юу ч үгүй болгосон 2016-06-14
Отгоо:Алдаж хууртагдаж болноо хүн л юм чинь харин хоёрдах удаагаа хууртагдаж алддаггүй л байхгүй юу. Бат-Үүлээ одоо болно шүү дээ. Суудлаасаа ховхор чамтай байвал Улаанбаатар минь утаанбаатар хогтойбаатар болсоор л байх юм шиг байна ш дээ. 2016-06-14
Дондог:АН МАН 2г одоо засгийн газраас унагаахгүй бол АН МАН 2с хэн дуртай хүмүүс нь нэр дэвшиж гарч ирээд улс орны яам сайдуудын суудалд өөрсдийн ар гэр, ах дүү хамаатан саднуудаа өөрийн хувийн компанидаа ажлын байрандаа авч байгаа мэтээр аашилж байна шүү дээ. Засгийн эрхээ ард иргэд авах цаг нь болсон байна. 2016-06-14
Бат:Нэг удаа алдаж ,худал үгэнд нь итгэсэн байж болно.Одоо бол ямар хүн бэ хэрхэн хэрхэн нүүрний хувиралгүй ард түмэндээ худлаа хэлдгийг бид 4 жилийн турш харлаа.Хүүгийнх нь ОФФШОР компаниуд ил болчихсон.Хэрвээ гараад ирвэл БИ албан тушаалаасаа өөрөө бууна гэж хэлсэн.Гэхдээ ичих ч үгүй намайг дахиад даргаар сонгоод өг гээд явж байгаа хүний үгэнд дахин итгэж болохгүй. 2016-06-14
Сүх:Хийсэн зүйл гэвэл хэдэн уулзвар өргөтгөсөн байх .Гэтэл гол амлалт болох УТААГ АРИЛГАХ, ЗАМЫН ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ ,ГЭР ХОРООЛЛЫГ ХЭРЭГЛЭЭНИЙ ХАЛУУН ХҮЙТЭН УС БОХИРТ ХОЛБОХ АЖЛУУД НЬ ОГТ ХЭРЭГЖСЭНГҮЙ. 2016-06-14
Мягаа:Бат-Үүл идэж ууж ханаагүй л юм байна.Дахиад хотын дарга гэж нэрийг урдаа барьчихаад хэдэн өөрийнх нь бууны нохой болсон хүмүүстэйгээ хотын төсвийг хувааж идэх гэж байгаа биз.Чулуудайгийнхаа нэр дээр компани байгуулж өгөөд УБ хотын хамгийн өнгөтэй өөдтэй газрыг авчихаад хэдэн тэрбумаар үнэлэгдэх хауснуудыг бариулсан чинь болоогүй одоо бас яах гээд ингэтлээ их юунд шунадаг юм бэ дээ. 2016-06-14
намуун:одоо болъёоо сонгууль болохын даваа нь дээр л хийх ёстой ажилаа хийчээл худлаа гахуулуулаад байх юм. угаасаа гайхахгүй байна. харин ч бүтэн 4 жилийн хугацаанд хийсэн гэхэд багадаж байна. Бат-үүл хотын дарга болсоноос хойш нар үзэхээ больсон энэ удаа болий гай болж хот хөгжүүлэх мөнгөөр чулуудай дахиад данс нээчинэ. 2016-06-14
Enhmaral :Бат-Үүл идэж ууж ханаагүй л юм байна.Дахиад хотын дарга гэж нэрийг урдаа барьчихаад хэдэн өөрийнх нь бууны нохой болсон хүмүүстэйгээ хотын төсвийг хувааж идэх гэж байгаа биз. Хийсэн зүйл гэвэл хэдэн уулзвар өргөтгөсөн байх. 33 орлогчтой гэх ҮҮЛбаатар гэр хороолол төоөвлөлтийг тендэрийг хүүдээ өгч юу ч үгүй болгосон. Хүүгийнх нь ОФФШОР компаниуд ил болчихсон.Хэрвээ гараад ирвэл БИ албан тушаалаасаа өөрөө бууна гэж хэлсэн.Гэхдээ ичих ч үгүй намайг дахиад даргаар сонгоод өг гээд явж байгаа хүний үгэнд дахин итгэж болохгүй. 2016-06-14
Намуунаа :АН дураараа ****ах юмаа та нарын дураар МОНГОЛ УЛСАА ДАХИН ТА НАРААР УДИРДУУЛНА ГЭЖ ГОРЬДСОНЫ ЧИНЬ ГАРЗ ТАЛХАА ХУВААЖ, ТӨМСӨӨ ШИРХЭГЛЭЖ АВАХ ГЭЖ АН, МАН-уудыг сонгоогүй Сонгогдоод гарч ирсэн хүмүүс хийх ёстой ажил гэж байгаа тэрийгээ хийчээд амлалтаа биелүүлсэн гээд ****аад суухаа одоо болио 2016-06-15
лллл:АН дураараа ****ах юмаа та нарын дураар МОНГОЛ УЛСАА ДАХИН ТА НАРААР УДИРДУУЛНА ГЭЖ ГОРЬДСОНЫ ЧИНЬ ГАРЗ ТАЛХАА ХУВААЖ, ТӨМСӨӨ ШИРХЭГЛЭЖ АВАХ ГЭЖ АН, МАН-уудыг сонгоогүй Сонгогдоод гарч ирсэн хүмүүс хийх ёстой ажил гэж байгаа тэрийгээ хийчээд амлалтаа биелүүлсэн гээд ****аад суухаа одоо болио 2016-06-15
Энэбиш :Нэг мэхээр хоёр дахь удаагаа гарна гэж Бат-Үүл бол яриад Ч юу гэхэв хийсэн ажил гэж бараг байхгүй хийсэн зүйл нь амжилт олоогүй АН-тай ХОЛБООТОЙ БҮХЭН АРГАГҮЙЛ ХҮЧИН МӨХСДӨНӨ ЭНЭ УДААГИЙН СОНГУУЛЬД БОЛ ИТГЭЭД СОНГОСОН 2012 ОНЫ СОНГУУЛЬД АРД ТҮМНИЙ ИТГЭЛИЙГ УЛАНДАА ГИШГЭЖ ОРХИСОН ШҮҮ ДЭЭ... 2016-06-15
Зочин:Одоо болно өвгөрлөө 2016-06-29
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?