ЛУ.ГАНТӨМӨРИЙН СОЛОНГОС ДАХЬ УУЛЗАЛТ З.ЭНХБОЛДЫН УУРЫГ ХҮРГЭВ ҮҮ?

2023-05-26  

АН-ын дарга Лу.Гантөмөрийг Боловсролын зээлийн сангаас болоод хэд хоног л балбалаа. Хэмлэлээ. Нийгмээрээ л нүдлээ. Хэтрэх тал руугаа л оров. Монголчууд угаасаа нийлээд нэгийгээ балбахад дургүй л дээ. Тэр араншин илэрч байна. Гэвч, зогсохгүй л байна. Уг нь хариуцлага тооцвол тооцоод цаашаа явах хэрэгтэй л байгаа юм. Цаашаа гэдэг нь энэ Зээлийн сангаа ил тод, шударга зарцуулалттай болгохдоо анхаарах нь чухал юм.

Яагаад гэвэл энэ сангаас болоод улстөрч Лу.Гантөмөрийн нэр нэлээд сэвтлээ. Залгуулаад АН-ын дарга Лу.Гантөмөрийн улс төр нь ч  хүндэрч эхлэв бололтой.

Хамгийн эвгүй нь түүнийг АН-ын дарга болоход түлхэж, тулж гүйсэн фракцаас маш ноцтой “мэдэгдэл” гаргажээ. Одоогийн АН-д хамгийн том хоёр фракц бий. Нэг нь Х.Баттулгынх. Энэ фракцын гол хүмүүсийн нэг З.Энхболд өчигдөр цахим сүлжээнд “...Өөрийнхөө тушаалаар өөрийнхөө охинд зээл олгосон нь үнэн бол АН-ын даргаас өөрөө саналаараа огцорсон нь дээр, Гантөмөр өө. Сонгуулиас жилийн өмнө мэдсэн нь сайн болжээ. 180 мянган гишүүнтэй АН-д дарга болчих хүн зөндөө байгаа. Дараагийн сонгуульд амжилт гаргая гэвэл ёс зүйтэй, нэр цэвэр хүн олох хэрэгтэй” гэсэн байна. Дээр хэлсэнчлэн Х.Баттулгын фракц Лу.Гантөмөрийг АН-ын дарга болоход хамгийн бодитой дэмжлэгийг үзүүлсэн гэдэг. Тэр үеэр хийсэн PR нь ч айхтар байсан л даа. 2023 оны нэгдүгээр сарын 16-нд намын даргаа сонгохоор ҮБХ нь хуралдаж байхад Х.Баттулга АН-ын даргад өрсөлдөж байсан С.Баярцогттой холбоотой мэдээллийг Цэцэд гаргаж байв. Тэр талаар “...АН-ын Хэвлэлийн албанаас” гээд “...Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзоригийн Үндсэн хуулийг зөрчсөн үйлдлийн талаар мэдээлэл гаргаж, хянуулахаар өнөөдөр Цэцэд хандлаа. Иргэн С.Баярцогт нарт холбогдох Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны долдугаар сарын 17-ны өдрийн 507 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдрийн 14/54 дүгээр магадлал, Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх танхимын 2021 оны тавдугаар сарын 19-ний өдрийн 238 дугаар тогтоол зэрэг нэг мөр хянан шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Хяналтын шатны шүүхийн тогтоол, шүүхийн эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй гэж заасныг зөрчиж, эрүүгийн хэргийн нэгдсэн шүүгчдийн хуралдаан гэж хуульд байхгүй “механизм”-ыг ашиглан хэргийг хянан шийдвэрлэсэн асуудлаар шалгуулахаар гомдол гаргаж байна. Өөрөөр хэлбэл гурван шатны шүүхээр ял авсан хэрэгтэн, чөлөөлөгдөөд АН-ын ҮБХ-ны гишүүдийн толгойг эргүүлж ...“Би цагаадсан, Дээд шүүхтэй тохирсон, эрх баригчидтай тохиролцсон, бүртгэнэ гэсэн” гэх асуудал яваад байгааг шалгуулахаар болсон" гэж мэдээлсэн байдаг. Энэ нь шууд утгаараа АН-ын даргын сонгуульд нөлөөлсөн хэмээн намынхан нь үздэг юм байна лээ. Сүүлд, дөрөвдүгээр сарын 7-нд өөрт байсан АН-ын тамгыг ч бил үү, гэрчилгээг ч билүү Лу.Гантөмөрт өгч, “бүрэн бүтэн” дарга болгож байв. Дараахан нь “...Лу.Гантөмөр, Х.Баттулга хоёр намын бүтэц болоод сонгуулийн квот дээр тодорхой тохироо хийлээ” гэсэн мэдээлэл цацагдсан. Ер нь бол Х.Баттулгын фракц Лу.Гантөмөрийг идэвхийлэн дэмжсэн нь үнэн юм. Гэвч Х.Баттулгыг бараг л бүрэн төлөөлдөг З.Энхболд гэнэт ингэж мэдэгдэл хийсэн нь анхаарал татаж байна. “...З.Энхболд юу хэлнэ, Х.Баттулга тэгж байна” гэсэн үг л дээ. 

Нэг талаас харвал, тэд “...Лу.Гантөмөр Боловсролын зээлийн сангаас болоод уначихлаа. Одоо тэр босохгүй. Амлалтаа ч биелүүлэхгүй. Тэгэхээр АН эртхэн өөр даргатай болсон нь дээр” гэж үзсэн мэт харагдаж байна. Харин нөгөө талдаа өөр мэдээлэл явж байх юм. Учир нь Лу.Гантөмөр Солонгост очоод хэд хонож байгаа аж. Тэнд нь Ц.Элбэгдорж цаанаасаа нисэж очоод уулзаж буй юм байна. “...Уг нь Ц.Элбэгдоржийн фракц С.Баярцогтыг дэмжсэн. Гэвч нэр дэвшигч нь унасан. Харин өнөөдөр Х.Баттулгын “түлхэж” гаргасан Лу.Гантөмөртэй нь гадаадад нууцаар уулзаж буйд нь Х.Баттулгынхан уурласан. Тэгээд З.Энхболд ингэж бичсэн. Энэ бол Лу.Гантөмөрт өгч буй тэдний сануулга” гэж АН-ынхан дотроо ярьж байна. Нэг үгээр хэлбэл, Боловсролын зээлийн сангаар “...Байя” гэтлээ балбуулсан АН-ын дарга Лу.Гантөмөрийг хоёр том фракц нь булаацалдаад байна уу, буулгах гээд эхлэв үү. Өнөөдөр ойлгомжгүй байна. Маргааш тодорхой болох буй за.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?