Э.БЛИНКЕН ХЯТАД, ИХ БРИТАНИД АЙЛЧИЛНА

2023-06-15  

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен энэ баасан гаргаас ирэх лхагва гаргийн хооронд Хятад, Их Британид айлчилна гэж Төрийн департамент лхагва гарагт мэдээлэв.

Э.Блинкен Хятадын эрх баригчидтай Бээжин хотноо уулзана. Төрийн департаментын мэдээлснээр, тэрбээр АНУ-Хятадын харилцааг хариуцлагатайгаар зохицуулахын тулд харилцаа холбооны шугамыг нээлттэй байлгахын ач холбогдлын талаар хэлэлцэх ажээ.

"Хятад, АНУ-ын хэлэлцэн тохиролцсоны дагуу АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен зургаадугаар сарын 18-19-нд Хятадад айлчилна" гэж тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь мөн мэдэгджээ.

Энэ нь Э.Блинкений хувьд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын хувиар Хятадад хийх анхны айлчлал болно. Тэрбээр Хятадад энэ оны хоёрдугаар сард айлчлахаар төлөвлөж байсан юм. Гэвч Хятадын тагнуулын гэх агаарын бөмбөлөг АНУ-ын нутаг дэвсгэрийн дээгүүр ниссэний дараа айлчлалаа хойшлуулсан билээ.

Их Британийн нийслэл Лондон хотноо айлчлах үеэрээ Э.Блинкен Украиныг сэргээн босгох бага хуралд оролцоно. Мөн Их Британи, Украин болон бусад түнш, холбоотон орнуудынхаа төлөөлөгчидтэй уулзах ажээ.

Эх сурвалж: Монцамэ, AP

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?