Таны сонгосон хүмүүсээс Таны итгэлийг эвдсэн бол Та хариуцлага тооцох эрхтэй

2016-06-14  

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2016 оны ээлжит сонгуультай холбогдуулан үг хэлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм хүндэт ард иргэдээ!

Хүндэт сонгогчид оо!

Манай ард иргэд, сонгогчид төрд төлөөллөө сонгох хариуцлагатай цаг мөч ойртон ирлээ. Дөрвөн жилд нэг удаа болдог сонгуулийн бэлтгэл жигдэрч, нэр дэвшигчид тодорлоо. 2016 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс энэ сонгуульд оролцох нэр дэвшигчдийн сунгаа албан ёсоор эхэллээ.

Энэ удаагийн сонгуулийн онцлог нь Улсын Их Хуралд болон нийслэл, аймгийн иргэдийн хуралд зөвхөн нэр дэвшигчийг сонгоход оршиж байгаа юм. Таны сонголт ирэх дөрвөн жилд Монгол Улс бүхэлдээ мөн аймаг нийслэл бүртээ ямар бодлого, ямар үнэт зүйлийг баримталж ажиллахад шийдвэрлэх нөлөөтэй байх болно. Таны бүрэн эрх олгосон хүн л тэнд ажиллана. Таныг төлөөлж чухал чухал шийдвэр гаргахад оролцоно. Энэ сонгуулиар бүрэн эрх нь эхлэх УИХ, ИТХ-ын бүрэлдэхүүнд юу ус агаар шиг дутагдаж байгааг сонгогч Та сайн мэднээ.

Монголын төрд хуулийг дээдэлдэг, өндөр ёс зүйтэй, хариуцлага хүлээх чадвартай элч төлөөлөгч нэн хэрэгтэй болсныг Та сайн харж байгаа. Ард түмний нийтлэг эрх ашигт, яг Таны хүсэн хүлээж байгаа тэр үнэт эрх ашигт үйлчлэх тийм гишүүн бас тийм төлөөлөгчийг Та олж сонгож чадна гэдэгт би эргэлзэхгүй байна.

Иргэд сонголтоо үргэлж итгэж хийдэг. Харин Таны сонгосон хүмүүсээс Таны итгэлийг эвдсэн бол Та хариуцлага тооцох эрхтэй. Тэр алтан цаг мөч, тэр ховор боломж одоо л Таны мэдэлд орж ирж байна. Би өмнө нь иргэдийг өөртөө илүү боломж, илүү оролцоо, харин төрөөс илүү хариуцлага, илүү ёс зүй шаардаарай гэж хэлж байсан. Одоо ч энэ үгээ давтаж байна.

Сонгогч Таны сонголтоо хийх хугацаа өдөр өдрөөр ойртож байна. Сонгуулийн хугацаа ч урт биш.Та энэ 6 дугаар сарын 29-ний өдөр саналаа өгнө. Иймээс сонгуулийн бүх үед сонгуульдаа идэвхтэй оролцоорой.

Нэр дэвшигч бүр хуулиа чанд мөрдөж, өөрсдийн нэр төр, хүний ёс журмыг эрхэмлэж шударга өрсөлдөөрэй. Эвийг хичээж, бүтээлч үйлс, бодлого зорилгоо урьтал болгоорой.

Монгол Улс зөвхөн сонгуулиар амьдардаг улс биш. Гэхдээ ирэх жилүүдийн улс орны ажил амьдралд энэ удаагийн сонгууль маш чухал үүрэгтэй. Сонгуулийн маргаашаас эхлээд л нүүр тулах олон асуудал шийдлээ хүлээж байна.

Монгол Улс, Монгол төрийн ажил амьдрал тасралтгүй үргэлжлээд л явна. Өнөө цагт тулгамдаж байгаа хүндрэлийг өнөө үеийнхэн үүрээд, шийдээд л явах ёстой. Ачааны хүндийг халшрахгүй үүрэх тийм хүмүүсийг манай сонгогчид олж сонгоно гэдэгт би итгэж байна.

 

Монгол түмний ажил үйлс, буян заяа үргэлж өөдрөг байг ээ.

Иргэд, сонгогч Та бүхний сонголт мэргэн байг ээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
dorj:AN iig ene hun 4 jil allaa daa. Nam deeree ergeed neg ireh bailgui dee Eebii! 2016-06-14
зочин:uurt tani l harin hariuts**** tootsmoor bnshu hha 2016-06-15
Төстэй мэдээ
ХАВРЫН МОРИН УРАЛДААНЫГ СЭРГЭЭЖ, 14-ӨӨС ДЭЭШ НАСНЫ ХҮҮХДЭЭР МОРЬ УНУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАЙНГЫН ХОРОО ДЭМЖЛЭЭ
ШУУРХАЙ: ГУРВАН АЛБАН ТУШААЛТНЫ ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТИЙГ ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ТАНИЛЦУУЛНА
Н.УЧРАЛ: ГАШУУНСУХАЙТЫН ГЭРЭЭНД ОЛОН УЛСЫН АУДИТ ХИЙЛГЭНЭ, МАН-ЫН САНХҮҮД Ч АУДИТ ОРУУЛНА
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙГ ЧӨЛӨӨЛӨХИЙГ ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО 77.8 ХУВИАР ДЭМЖЛЭЭ
УИХ 2027 ОНЫ ТӨСВИЙГ БАТАЛЛАА: ЗАРЛАГА 41.5 ИХ НАЯД ТӨГРӨГ
АТГ: ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН 500 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХЭРЭГТ Х.НЯМБААТАР НАРЫН 6 ХҮНИЙГ ШАЛГАЖ БАЙНА
Х.НЯМБААТАР: ТӨМӨР ЗАМЫН ТЕНДЭРИЙГ НУУЦАД ОРУУЛЖ, 110 САЯ ДОЛЛАРЫН АВЛИГА ТАРААСАН
ЧИНГИС ХААНЫ ХӨРГИЙГ АРХИ, ТАМХИН ДЭЭР ТАВИХЫГ ХОРИГЛОХ ХУУЛЬ ГАРНА
АППЛИКЕЙШН ЗЭЭЛИЙН ХҮҮ 60 ХУВЬД ХҮРСЭН Ч СЗХ-НЫ ДАРГЫГ ЧӨЛӨӨЛСӨНГҮЙ: 94 ГИШҮҮНИЙ 54 НЬ ДЭМЖСЭНГҮЙ
«ЧӨЛӨӨЛЬЕ» САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ: ТӨК-ИУДЫГ 2027–2030 ОНД ГУРВАН ҮЕ ШАТТАЙ ШИНЭЧИЛНЭ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?