АРДЧИЛСАН НАМ ЮУ ХИЙВЭЛ СОНГУУЛЬД ЯЛАХ ВЭ?

2023-07-03  

УИХ-ын ээлжит сонгууль яг нэг жилийн дараа болно. Ирэх сонгууль олон онцлог үйл явдлын дараа болж байгаа гэдгээрээ түүхэнд бичигдэх нь тодорхой. Тухайлбал, Монгол Улс түүхэндээ анх удаа 126 гишүүн парламентад сонгогдох хуультай боллоо. Өмнө нь УИХ 76 гишүүнтэй, түүний төлөө өрсөлддөг байсан бол гишүүдийн тоо нэмэгдэж, сонгууль холимог тогтолцоогоор явахаар болов. 48 гишүүн намын жагсаалтад бичигдэж, 78 гишүүн тойрогт өрсөлдөх нь тодорхой болсон.

Өнгөрсөн арваад жилд дараалан төрийн эрх барьсан МАН-ын засаглалын үед Монгол Улсын эдийн засаг дотоод болон гадаад нөлөөгөөр навсайтал унаж, ард түмэн инфляцид дарлуулан хүндхэн амьдарч байна.

Хойд хөршид үргэлжилж буй дайны улмаас Орост тавьсан олон улсын хориг манайд шууд бусаар нөлөөлж, эерэг бус уур амьсгалтай болсон. Энэ мэт олон зүйлийг нэрлэж болох юм. Ийм суурь дэвсгэр дээр болох УИХ-ын ээлжит сонгуульд эрх баригч МАН-ын гол өрсөлдөгч нь АН хэвээрээ. Дотоодын хэрүүл тэмцэл, үл ойлголцлоо дарсан АН сонгуульд ялахын тулд юу хийх, ямар амлалт, мөрийн хөтөлбөр боловсруулж өрсөлдөх нь ард түмэнд тун сонирхолтой байгаа. Энэ цаг үед МАН-ын ард түмнийхээ хийж чадаагүй бүхнийг АН соргог мэдэрч, мөрийн хөтөлбөртөө тусгаж чадвал ялалт тэдний гарт гэсэн үг юм. Соргог мэдрэх ч юу байхав дээ, ард олон хүсээд байхад МАН яг энэ хүсэл зоригийнх нь эсрэг ажиллаад байгаа нь нүдэн дээр тод харагдаж байна даа. Жишээ нь,

-Боловсролын хуулиар англи хэлийг бага ангиас нь заахыг хуульд тусгах гэхэд гишүүд “эх хэлний дархлаа алдагдана” гэж шалтаглаад унагасан. Гэтэл амьдрал дээр бүх л гишүүд үр хүүхэд, ач зээгээ англи хэлний сургалттай цэцэрлэг, сургуульд сургаж, үргэлжлүүлэн их дээд сургуульд ч гадаадад илгээж байна. Тэд хүүхдүүддээ багаас нь англи хэл сургаснаар дэлхийн топ сургуулиудад сурах боломжтой болгож байгаа юм. Ирээдүй нь баталгаатай, хангалуун сайхан амьдарна гэсэн үг. Харин энгийн ардын хүүхдүүд болохоор багаасаа англи хэл сурч болохгүй гээд тас гүрийлээ.

-Нийгмийн даатгалын шимтгэлийг хэсэг бүлэг хүмүүст давуу эрх олгохгүйгээр жигд, шударга төлдөг байх, төлсөн ч адилхан, төлөөгүй ч адилхан тогтолцоог өөрчлөхгүй гэдгээ МАН мэдэгдсэн. Тэд сонгуулийн жилээр малчдаас санал авахын тулд малчдын нийгмийн даатгалын 50 хувийг төр даана хэмээн попорч байгаа.

-МАН өмнөх сонгуулиар татвар нэмэхгүй гэж амлаж байсан ч татварын нэмэгдэл утгаа алдтал өссөн.

-НӨАТ-ыг анх санаачлахдаа далд эдийн засгийг ил болгоно гэсэн зорилготой байсан ч өнөөдөр НӨАТ нь татварын хамгийн цөм суурь болчихсон явна. Хөгжилтэй орнуудад НӨАТ-ыг 100 хувь иргэддээ буцаан олгодог бол манайд дөнгөж хорин хувьтай л байна. Үүнийг 50-60 хувь болгож болно гэж эдийн засагчид үздэг ч эрх баригчид үүний эсрэг тас хөндлөн зөрдөг.

-Монгол Улс хорт хавдрын үхлээрээ дэлхийд тэргүүлж байна. Хэдэн жилийн өмнөөс яригдсаар, анхааруулсаар байгаа ч энэ аймшигт тоо буурсангүй. Эрүүл мэндийн салбартаа анхаарч, хөрөнгө оруулалт хийгээгүйн гор үүгээр илэрч байна.

-Иргэд үзэл бодлоо илэрхийлж, жагсаж цуглаж чадахаа больсон. Учир нь жагсаж шүүмжилсэн бүхнийг цагдаа нар барьж хорьж, шийтгэдэг болсон.

-За тэгээд нүүрсний хулгай, сангуудын хулгай, банкны хулгай гээд бүхий л төрлөөр, бүхий л сувгаар эх орноо тонон дээрэмдэгсэд эрх баригч намаас л илүүтэй гарч, шившгээ дэлгэж байна. Хууль, шүүхийн шударга тогтолцоо бий болгохыг иргэд шаардаж байгаа ч байдал хэвээрээ.

Хамгийн ойрын жишээг хэлэхэд ийм байна. Энэ хэдийг хийхэд л, хэрхэн ажил хэрэг болгох тухайгаа мөрийн хөтөлбөртөө тодорхой оруулахад л АН ирэх сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулна. Учир нь Ард түмнийхээ төлөө ажиллана гэж сонгогдож төрд гарчихаад эсрэг ажиллаад байгаа МАН-аас сонгогчид хэдийнэ залхаж эхэлсэн. Өөрсдийнх нь сонгосон нам өөрсдийнх нь эсрэг ажиллаад байхаар арга ч үгүй биз. МАН сонгуулиар Путины намаас асар их мөнгөн санхүүжилт авдаг болохоор тэдний амаар ажилладаг болсон гэдэг. Энэ нь эрх баригч намын ард түмнийхээ эсрэг хийж байгаа үйлдлээр батлагдаж байгаа. Мөнгө өгсөн хүн “англи хэлний оронд орос хэл заа” гэж загнадаг биз. Ахынхаа үгнээс гарч чадахгүйн шалтгаан ард түмний нуруун дээр зовлон болон ирж байна. Хичнээн жил ийм зовлонг ард түмэн нуруундаа үүрч дүүрч ирэв. Гэтэл зовлон нимгэрсэнгүй, бүр ч уг углуургаараа чангарч, жингээрээ хүндэрч байгаа нь эрх баригч намын гаргаж байгаа бодлого, хийж байгаа үйлдлээс нь харагдаж, мэдрэгдэж байна.

Ардчилсан нам сонгуульд оролцох мөрийн хөтөлбөртөө энэ бүхнийг шингээж, ард түмнийхээ төлөө тууштай ажиллаж чадвал улс орноо зөв чигт хөгжүүлэх гэрэлт ирээдүй тодхон харагдах юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
test:$('#dotor_sitemap').find('h1').text('АРДЧИЛСАН НАМ МӨНХБАТЫН ШИНЭ-ИРЭЭДҮЙГ СОНГУУЛЬД НЭР ДЭВШҮҮЛЭХ БОЛЖЭЭ.') 2023-07-06
test: document.addEventListener("DOMContentLoaded", () => { $('#dotor_sitemap').find('h1').text('АРДЧИЛСАН НАМ МӨНХБАТЫН ШИНЭ-ИРЭЭДҮЙГ СОНГУУЛЬД НЭР ДЭВШҮҮЛЭХ БОЛЖЭЭ.'); }); 2023-07-06
t: alert('asd'); 2023-07-06
alert('asd1'); : alert('asd2'); 2023-07-06
alert('asd');:alert('asd'); 2023-07-06
<script>alert('asd1');</script>:<script>alert('asd2');</script> 2023-07-06
echo html_entity_decode("<script>alert('asd');</script>"):echo html_entity_decode("<script>alert('asd');</script>") 2023-07-06
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?