С.БАТДӨЛ ӨМГӨӨЛӨГЧӨӨСӨӨ ТАТГАЛЗЖЭЭ

2023-07-03  

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч С.Батдөл, Б.Эрдэнэхүү, Д.Адьяацэрэн, С.Баттулга, Б.Энхмандах, Ж.Багамонгол, Р.Дашбилэг нарын долоон хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг өнөөдөр/2023.06.30/ 09:00 цагт эхлэхээр товлосон байв.

Шүүгдэгч С.Батдөл нь хоёр өмгөөлөгчтэйгөөс өнөөдрийн шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэн өмгөөлөгч С.Мөнхтулгаас татгалзаж, өвчтэй гэх шалтгаанаар ирээгүй өмгөөлөгч Д.Амаржаргалтай оролцох хүсэлт гаргажээ. Иймд шүүгдэгч С.Батдөлийн хуульд заасан өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангаж, шүүх хуралдааныг 2023 оны долдугаар сарын 6-ны 09:00 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэв. Дараагийн шүүх хуралдаан эхлэх хүртэл шүүгдэгч С.Батдөлд урьд авсан цагдан хорих, бусад нэр бүхий зургаан шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээтэй давхардуулан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалтыг хэвээр үлдээснийг шүүхийн Тамгын газраас мэдээллээ.

Эх сурвалж: www.polit.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?