ШҮҮХ ИРЭХ НАМАР ИРГЭДИЙН ТОМООХОН ЭСЭРГҮҮЦЭЛТЭЙ ТУЛЖ БОЛЗОШГҮЙ

2023-07-03  

Шүүхтэй холбоотой шүүмжлэл найгаа алдлаа. Өнгөрсөн долоо хоногт гэм буруугийн шийдвэрээ гаргасан Хөгжлийн банкны хэргийн шүүх хурлаас хойш улам ч гаарлаа.

Иргэд, хуульчид, бас сэтгүүлчид ч үүнтэй холбоотойгоор ноцтой байр сууриудыг илэрхийлэв.

Тэднээс олны анхаарлыг татсан заримыг жишээлье. Хуульч О.Батхүү "Шүүх, прокурорын дүгнэлт яг таг нийлнэ гэж байхгүй. Гэхдээ зөрлөө, зөрлөө гэхэд 50-иас дээш хувиар зөрнө гэдэг аль нэг шатанд маш том алдаа гарчээ гэсэн үг. Хөгжлийн банкны хэргээр прокурор нэр бүхий 80 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Гэтэл шүүхээс 60 хувь буюу 48 хүнийг гэмт хэрэг хийгээгүй гэж үзжээ. Манай хуулийн байгууллагууд яагаад ийм зөрүүтэй дүгнэлт гаргах болов оо. Энд нэг бол прокурор хүн хэлмэгдүүлдэг, эсвэл шүүх ял завшуулдаг гэсэн үг" гэв. Шүүхийн тухай хуулийн 4.1.1-т "Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, Үндсэн хуульт байгууллыг бататган бэхжүүлж, хамгаалах", 4.1.2-т "Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх", 4.1.3-т "Хууль дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх", 4.1.4-т "Шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг хангах" эрхэм зорилготой байх хуультай. Харин Прокурорын тухай хуулийн 3.1.1-т "Хуулийг нэг мөр хэрэглэх", 3.1.2-т "Хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах", 3.1.4-т "Хараат бус, бие даасан байх", 3.1.5-д "Ил тод, нээлттэй байх" зарчмыг баримтлахаар тусгажээ. Нэг үгээр хэлбэл, шүүхийн эрхэм зорилго, прокурорын зарчмын аль нь хаана алдагдчихав гэдгийг олон нийт нэхэж байгаа хэрэг. Гэхдээ энэ нь гэм бурууг эцэслэн шийдэж буй шүүх рүү чиглэж буй. Энэ талаар сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн "Шүүх хулгайчдын орогнодог сүүлчийн байр болжээ" гэснийг жишээлэхэд хангалттай. Үнэхээр л сая шийдсэн Хөгжлийн банкнаас гадна олон том хэрэг шүүх дээр очоод дарагддаг, гацдаг. Ингэхдээ хэрэглэдэг "чөтгөрийн тойрог" ч байдаг бололтой юм. Энэ талаар хуульч О.Батхүүгийн хэлсэнчлэн "Шүүх хурал хойшлуулъя гэвэл эхлээд өмгөөлөгчөөсөө татгалзана. Баталгаатай хойшилно. Үүний дараа шинээр авсан өмгөөлөгч нь хэргийн материалтай танилцана гээд дахиад хойшлуулна. Дараагийн удаа өмгөөлөгч нь өвдөнө. Тэгээд гадаад явчихна. Гадаадаас ирээд хурал хийх гэтэл өөр хурал давхцуулчихна. Тэгж тэгж нэг хурал болохоор шүүгчээсээ татгалзана. Шүүхийн бүх шүүгчээс татгалзсан тохиолдол гарсан. Энэ бүгдийг даваад хурал хийх гэтэл өмгөөлөгч нь үйлчлүүлэгчээсээ татгалзана. За ингээд чөтгөрийн тойрог дахиад эхэлнэ дээ. Энэ бол шүүх дээр хамгийн их гардаг нугалаа, завхрал. Яагаад ингээд хойшлуулаад байдаг вэ гэж үү. Яагаад гэвэл энэ хооронд гэмт хэрэгтнүүд хэргийн ул мөр балладаг. Яриа хөөрөө хийдэг" гэгдээд удаж байгаа юм.

Тэр ч бүү хэл Монголын шүүх гурван шат дамжуулаад эцэслэн шийдсэн хэргийн шийдвэрээ хүчингүй болгодог түүхийг бичээд эхэлсэн шүү дээ. Гурван шатны шүүхээр орсон хүмүүс ял шийтгэлээ цайруулахаар дугаарлаж буй мэдээлэл ч байна. Түүнчлэн зарим улстөрч, шүүгчид сүүлийн үеийн дуулиан шуугиантай томоохон хэргүүдийг аргалж, ард нь мөнгө төгрөг авахаар ярьдаг ч гэх болов. Үнэнийг хэлэхэд шүүхийн нэр холбогдох болсон дээрх мэт үйл ажиллагаануудад л олон нийт ихээхэн дургүйцэж байгаа юм. Тийм учраас тун удахгүй иргэд, иргэний нийгмийн байгууллагууд шүүхийн гадна томоохон жагсаал хийх бололтой. Ийм тодорхой сураг гараад эхэллээ. Ирэх намар, өвлийн зааг буюу арваннэгдүгээр сар гэхэд шүүх уг эсэргүүцэлтэй тулах бололтой.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
ХАВРЫН МОРИН УРАЛДААНЫГ СЭРГЭЭЖ, 14-ӨӨС ДЭЭШ НАСНЫ ХҮҮХДЭЭР МОРЬ УНУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАЙНГЫН ХОРОО ДЭМЖЛЭЭ
ШУУРХАЙ: ГУРВАН АЛБАН ТУШААЛТНЫ ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТИЙГ ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ТАНИЛЦУУЛНА
Н.УЧРАЛ: ГАШУУНСУХАЙТЫН ГЭРЭЭНД ОЛОН УЛСЫН АУДИТ ХИЙЛГЭНЭ, МАН-ЫН САНХҮҮД Ч АУДИТ ОРУУЛНА
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙГ ЧӨЛӨӨЛӨХИЙГ ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО 77.8 ХУВИАР ДЭМЖЛЭЭ
УИХ 2027 ОНЫ ТӨСВИЙГ БАТАЛЛАА: ЗАРЛАГА 41.5 ИХ НАЯД ТӨГРӨГ
АТГ: ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН 500 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХЭРЭГТ Х.НЯМБААТАР НАРЫН 6 ХҮНИЙГ ШАЛГАЖ БАЙНА
Х.НЯМБААТАР: ТӨМӨР ЗАМЫН ТЕНДЭРИЙГ НУУЦАД ОРУУЛЖ, 110 САЯ ДОЛЛАРЫН АВЛИГА ТАРААСАН
ЧИНГИС ХААНЫ ХӨРГИЙГ АРХИ, ТАМХИН ДЭЭР ТАВИХЫГ ХОРИГЛОХ ХУУЛЬ ГАРНА
АППЛИКЕЙШН ЗЭЭЛИЙН ХҮҮ 60 ХУВЬД ХҮРСЭН Ч СЗХ-НЫ ДАРГЫГ ЧӨЛӨӨЛСӨНГҮЙ: 94 ГИШҮҮНИЙ 54 НЬ ДЭМЖСЭНГҮЙ
«ЧӨЛӨӨЛЬЕ» САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ: ТӨК-ИУДЫГ 2027–2030 ОНД ГУРВАН ҮЕ ШАТТАЙ ШИНЭЧИЛНЭ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?