39 АЛБАН ТУШААЛТНЫ ХОМ-Т АВЛИГЫН ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖТЭЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ ТОГТООГДЖЭЭ

2023-07-27  

Энэ оны эхний хагас жилд нийт 193 албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг хянан шалгаж, 159-ийг нь шийдвэрлэсэн талаар Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-аас мэдээллээ.

Үүнээс дөрвөн албан тушаалтанд сануулах, 15 албан тушаалтны цалинг нь бууруулах хариуцлага тооцжээ.

Мөн нэг албан тушаалтныг ажлаас нь чөлөөлсөн бөгөөд 39 албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлэгт Эрүүгийн хуульд заасан авлигын гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлыг тогтоон шалгаж байна.

Зарим мэдүүлэг гаргагч татвар ногдуулах орлогоо үнэн зөв тайлагнаагүй буюу нийт найман тэрбум төгрөгийн татварын зөрчлийг илрүүлж, хохирлыг барагдуулан ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?