Х.НЯМБААТАР: БОГД УУЛЫН АМАНД ОТОГ БАЙДЛААР ОЛГОГДСОН ГАЗРУУДЫГ ЖУРАМЛАХ, ЦЭГЦЛЭХ ШААРДЛАГАТАЙ

2023-08-16  

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл өглөө.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Өнөөдрийн хуралдаанаар үерийн гамшигтай холбогдуулан цаашид нийслэл Улаанбаатар хотыг гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн хор уршгийг арилгах, нийслэлийн хот төлөвлөлт, газар зохион байгуулалттай холбоотой зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг хэлэлцэн баталлаа. Сүүлийн үед цаг уурын өөрчлөлттэй холбоотойгоор үер усны аюул ойр ойрхон тохиож байна. Үүнтэй холбогдуулан газар зохион байгуулалт, төлөвлөлтийг дахин авч үзэх, газрын харилцааг зохицуулж буй суурь хуулиудыг бүхэлд нь өөрчлөхөөр болсон. Маш олон газрууд газар олголтыг зохион байгуулсны улмаас сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд газрын төлөвлөлт, зохион байгуулалт алдагдсан. Ийм учраас Газрын тухай хуулийг багцаар нь Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн болон миний бие хамтарч УИХ-ын намрын чуулганд өргөн барих үүрэг даалгаврыг Ерөнхий сайд өгсөн.

Өргөн барихдаа газрыг цэгцтэй олгодог, өмнө нь замбараагүй олгосон газруудыг эргэн харах, цуцлах, хүчингүй болгох суурь харилцаануудыг шингээнэ. Тухайлбал Богд уулын аманд отог байдлаар олгогдсон газрын эрх зүйн харилцааг журамлах, цэгцлэх шаардлага бий болж байна.

Хууль эрх зүйн шилжилт хийх гэж байгаатай холбоотойгоор Нийслэлийн Засаг даргад шинээр дахин газар олголтын захирамж гаргахгүй байх үүрэг даалгавар өгсөн.

Мөн хэд хэдэн удаагийн давтамжтай болсон үерийн гамшгийн хор уршгийн талаар шинжээчийн дүгнэлт гаргахыг ОБЕГ-т даалгасан. Энэ дүгнэлтийн дагуу голын ай савд, усны урсцыг хааж боож барилга барьсан, гамшиг учруулсан аж ахуйн нэгжүүдийг иргэний журмаар хохирол нэхэмжлэх асуудлыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?