Монгол Улсын сайд Б.Тулга тэргүүтэй төлөөлөгчид ӨМӨЗО-нд айлчилж байна

2023-08-23  

Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Засгийн газрын урилгаар ӨМӨЗО-нд хийх албан ёсны айлчлалаа энэ сарын 21-нээс эхлүүлсэн. Тус айлчлал нь хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцсон худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэх, мөн хилийн боомтын нэвтрүүлэлтийг сайжруулах асуудлаар тодорхой ахиц гаргахад чиглэж буй.  

Тус айлчлалын хүрээнд Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга БНХАУ-ын Гаалийн Ерөнхий газрын Намын хорооны гишүүн, Үндэсний боомтын захиргааны дарга Жао Зөнляантай уулзах үеэр Засгийн газраас дэвшүүлсэн "Шинэ сэргэлтийн бодлого"-д тусгасан боомтын сэргэлтийн талаар танилцуулж, хоёр улсын боомтын хамтын ажиллагаанд тулгамдаж буй асуудлаар харилцан ярилцаж, зарим тохиролцоонд хүрсэн байна. Тэрбээр мөн ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын дэд тэргүүлэгч Ян Жинийг хүлээн авч уулзан, хоёр улсын боомтын хамтын ажиллагааны хүрээнд орон нутгийн түвшинд хилийн боомтуудын үйл ажиллагааг шуурхай зохицуулах талаар санал солилцов.

Түүнчлэн Монгол Улсын Хилийн боомтын захиргааны дарга бөгөөд Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Б.Батхишиг ӨМӨЗО-ны Боомтын захиргааны дарга Шан Жычян тэргүүтэй албаны төлөөлөгчидтэй хоёр улсын хилийн боомтын хамтын ажиллагааг уялдуулах асуудлаар ярилцсан аж. Тус айлчлал энэ сарын 29-ний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд БНХАУ-ын Мандал, Ганцмод, Өлзий, Сэхээ, Эрээний боомтын автозам болон төмөр замын бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай танилцана.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
ХАВРЫН МОРИН УРАЛДААНЫГ СЭРГЭЭЖ, 14-ӨӨС ДЭЭШ НАСНЫ ХҮҮХДЭЭР МОРЬ УНУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАЙНГЫН ХОРОО ДЭМЖЛЭЭ
ШУУРХАЙ: ГУРВАН АЛБАН ТУШААЛТНЫ ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТИЙГ ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ТАНИЛЦУУЛНА
Н.УЧРАЛ: ГАШУУНСУХАЙТЫН ГЭРЭЭНД ОЛОН УЛСЫН АУДИТ ХИЙЛГЭНЭ, МАН-ЫН САНХҮҮД Ч АУДИТ ОРУУЛНА
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙГ ЧӨЛӨӨЛӨХИЙГ ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО 77.8 ХУВИАР ДЭМЖЛЭЭ
УИХ 2027 ОНЫ ТӨСВИЙГ БАТАЛЛАА: ЗАРЛАГА 41.5 ИХ НАЯД ТӨГРӨГ
АТГ: ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН 500 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХЭРЭГТ Х.НЯМБААТАР НАРЫН 6 ХҮНИЙГ ШАЛГАЖ БАЙНА
Х.НЯМБААТАР: ТӨМӨР ЗАМЫН ТЕНДЭРИЙГ НУУЦАД ОРУУЛЖ, 110 САЯ ДОЛЛАРЫН АВЛИГА ТАРААСАН
ЧИНГИС ХААНЫ ХӨРГИЙГ АРХИ, ТАМХИН ДЭЭР ТАВИХЫГ ХОРИГЛОХ ХУУЛЬ ГАРНА
АППЛИКЕЙШН ЗЭЭЛИЙН ХҮҮ 60 ХУВЬД ХҮРСЭН Ч СЗХ-НЫ ДАРГЫГ ЧӨЛӨӨЛСӨНГҮЙ: 94 ГИШҮҮНИЙ 54 НЬ ДЭМЖСЭНГҮЙ
«ЧӨЛӨӨЛЬЕ» САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ: ТӨК-ИУДЫГ 2027–2030 ОНД ГУРВАН ҮЕ ШАТТАЙ ШИНЭЧИЛНЭ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?