НАМУУДЫН НАНЧИЛДААН: АН-ЫН ДАРГА АЖЛАА МАН-ААР ЗААЛГААД БӨӨН ХЭРҮҮЛ...

2023-08-24  

АН-ын шинэ дарга Лу.Гантөмөр өдөр алгасахгүй төрийн ордон руу гүйж байна. Тэрбээр УИХдахь АН-ын бүлгийн гишүүдтэй тэр бүр уулзаад байдаггүй гэнэ. Харин МАН-ынхантай хошуу холбох гэж гүйдэг гэх яриа улс төрийн орчинд газар аваад байна. Одоо байтлаа МАН-аар ажлаа заалгадаг боллоо гэх хатуу үгсийг АН-ын нөхөд нь Лу.Гантөмөрт хаяглах болов.

Ер нь АН-ын дарга Лу.Гантөмөр дэндүү дорой, удаан хөшүүн байгааг намын залуус нь бүгд хэлж байна. Сөрөг хүчний удирдагч хүний хувьд аль ч утгаараа гялалзсан, тэмцэгч байх учиртай. Нийгэмд хүрч буй үг нэг бүр нь гал цогтой тэмцэгч чанарыг агуулах хэрэгтэй шүү дээ. Ийм чанар Лу.Гантөмөрт алга. Социализмын үеийн намын үүрийн сэнтэг дарга шиг л хүн байх юм. Арвин түүхтэй том намын дарга ийм, ноомой, томоотой, дорой байх нь тун зохимжгүй. Номхон тэмээг ноолоход амар гэгчээр Лу.Гантөмөрийг элэг барьсан хүн Ардчилсан намаар дүүрчихлээ. МАН-ынхан Лу.Гантөмөрийг номхончлох нь дүүрчээ.

Харин удирдлага нь юм бол АНдотроо ингэж элэг бариулмааргүй байна аа, Лу.Гантөмөр дарга аа. Одоо сүүлдээ хэн дуртай нь АН-ын нэр барьж хот, хөдөөгүй хүн цуглуулан даналзаж, улс төр хийж намын дарга аятай загнаж байна. Эх захгүй энэ мэт үйлдлүүд нь АН-ын ирээдүйг бүр л бүдгэрүүлчихлээ. Хонгилын үзүүр дэх гэрэл унтарчих гээд байна. Лу.Гантөмөр дарга та АН-ын дарга шиг цогтой тэмцэгч бай л даа.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
ХАВРЫН МОРИН УРАЛДААНЫГ СЭРГЭЭЖ, 14-ӨӨС ДЭЭШ НАСНЫ ХҮҮХДЭЭР МОРЬ УНУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАЙНГЫН ХОРОО ДЭМЖЛЭЭ
ШУУРХАЙ: ГУРВАН АЛБАН ТУШААЛТНЫ ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТИЙГ ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ТАНИЛЦУУЛНА
Н.УЧРАЛ: ГАШУУНСУХАЙТЫН ГЭРЭЭНД ОЛОН УЛСЫН АУДИТ ХИЙЛГЭНЭ, МАН-ЫН САНХҮҮД Ч АУДИТ ОРУУЛНА
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙГ ЧӨЛӨӨЛӨХИЙГ ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО 77.8 ХУВИАР ДЭМЖЛЭЭ
УИХ 2027 ОНЫ ТӨСВИЙГ БАТАЛЛАА: ЗАРЛАГА 41.5 ИХ НАЯД ТӨГРӨГ
АТГ: ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН 500 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХЭРЭГТ Х.НЯМБААТАР НАРЫН 6 ХҮНИЙГ ШАЛГАЖ БАЙНА
Х.НЯМБААТАР: ТӨМӨР ЗАМЫН ТЕНДЭРИЙГ НУУЦАД ОРУУЛЖ, 110 САЯ ДОЛЛАРЫН АВЛИГА ТАРААСАН
ЧИНГИС ХААНЫ ХӨРГИЙГ АРХИ, ТАМХИН ДЭЭР ТАВИХЫГ ХОРИГЛОХ ХУУЛЬ ГАРНА
АППЛИКЕЙШН ЗЭЭЛИЙН ХҮҮ 60 ХУВЬД ХҮРСЭН Ч СЗХ-НЫ ДАРГЫГ ЧӨЛӨӨЛСӨНГҮЙ: 94 ГИШҮҮНИЙ 54 НЬ ДЭМЖСЭНГҮЙ
«ЧӨЛӨӨЛЬЕ» САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ: ТӨК-ИУДЫГ 2027–2030 ОНД ГУРВАН ҮЕ ШАТТАЙ ШИНЭЧИЛНЭ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?