МАНАЙ УЛСАД АЙЛЧИЛЖ БУЙ ПАП ФРАНЦИС ХУВИЙН АВТОМАШИНТАЙГАА ИРЖЭЭ

2023-09-01  

Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис манай улсад дөрвөн өдрийн төрийн айлчлал хийхээр өнөөдөр хүрэлцэн ирлээ.

Түүнийг 10:00 цагийн үед Чингис хаан олон улсын нисэх буудалд угтан авсан. Үүний дараа айлчлалаар ирсэн зочид, төлөөлөгчдийн цувааг Энхтайваны өргөн чөлөөгөөр эрүүл мэнд болон хууль хүчний байгууллагуудын өндөр хамгаалалттай явуулж байв.

Манай улсад айлчилж буй Пап Францис Hyundai Equus маркийн хувийн автомашинтайгаа ирсэн байна.

Айлчлалаар түүнийг дагалдан тус улсын ерөнхий сайд, гадаад харилцааны сайд болон бусад ажлын албаны өндөр албан тушаалтнууд тэргүүтэй 200-аад хүн иржээ. Мөн олон улсын 150-аад хэвлэл мэдээллийн ажилтан ирээд байгаа юм.

Есдүгээр сарын 2-нд Д.Сүхбаатарын талбайд Пап Францисыг угтан авсны дараа ерөнхийлөгчтэй уулзалт хийнэ. Харин УИХ-ын дарга, ерөнхий сайд нар Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францист бараалхах аж.

Монгол Улс Гэгээн Ширээт Улстай 1992 оны дөрөвдүгээр сарын 4-нд дипломат харилцаа тогтоосон. Монголын талаас нийт 1992, 1993, 2000 онд хоёр удаа, 2011 нийт таван удаа Гэгээн ширээт улсад айлчлал хийж байв.
Ватиканы тал 1993 онд хүмүүнлэгийн тусламжаар манай улсад 1,000 кг эмийн зүйл, эмнэлгийн материал, 1996 оны хавар гарсан ой, хээрийн түймрийн хохирлыг арилгахад хандив болгон 31,000 ам.доллар өгч байжээ.  Манай улсаас Ватиканы бүрэн тэтгэлгээр 1992 оноос хойш Филиппинд ес оюутан, Италид хоёр оюутан суралцсан юм.
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ VS Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ҮГ, ГУРВАН "МЭДЭЭ"
Д.БУМДАРЬ: ОЛОН БИЕ ДААГЧ ГАРЧ ИРВЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ИНСТИТУЦИЧЛАЛ СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БОЛНО
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?