ГИШҮҮДЭД ТҮР ҮНЭМЛЭХИЙГ НЬ ГАРДУУЛНА

2016-07-01  

УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон нэр дэвшигчдэд өнөөдөр УИХ-ын гишүүний түр үнэмлэх гардуулна. Уг шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаар гаргасан бөгөөд үнэмлэхийг Төрийн ордны Баганат танхимд 12.40 цагаас гардуулах юм байна.

Энэ удаагийн сонгуульд МАН 65, Ардчилсан нам 9, МАХН нэг, бие даагч нэг суудал авсан. Эдгээр нэр дэвшигчдийн нэрсийг Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр Ерөнхийлөгчид өргөн барина. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгуулиас хойш 15 хоногийн хугацаанд баталгаажуулснаар УИХ-ын гишүүд эцсийн байдлаар тодрох юм.

 

 

 

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?