ЯЛАГДСАН НАМУУД ХАРИУЦЛАГЫГ ХЭНЭЭС ЭРЖ БАЙНА ВЭ?

2016-07-02  

АН-ын удирдлагууд улс төрийн соёл гаргаж ялсан намдаа баяр хүргэн, ард түмний сонголтыг хүндэтгэн мэдэгдэл хийсэн. Намаа ялагдалд хүргэсэн удирдлагууд нь хариуцлага хүлээнэ гэдэг ээ ч өөрсдөө мэдэгдэж ирж буй дөрвөн жилд энэ намд шинэчлэлийн салхи оруулах болсныг дор бүрнээ тунгааж байна. Өнгөрсөн дөрвөн жилд өвөр түрийгээ жийлцэж өнөөдөр тэр нь сонгуулийн үр дүн болоод байгаа. Манайхан гудамжинд гарахаараа л эвлэрдэг дээ гэх намын даргын бодол ч бас бий биз. Ирэх дөрвөн жилд ч, түүнээс хойш ч Ардчилсан намын хувь заяаны төсөөлөл бүдэг харагдах юм. Ямартай ч удахгүй намын хурлаа хийж цаашдын төөргөө тодорхойлож таарна.

МАХН-ын тухайд сонгуулийн үр дүнгийн дараа албан ёсны байр сууриа илэрхийлсэнгүй. Дуугүй байна гэдэг бас нэг талаараа ард түмний сонголтыг хүлээн зөвшөөрсөн явдал байж болох. Эх сурвалжуудын хэлж байгаагаар ирэх долоо хоногт буюу энэ сарын 7-нд бага чуулганаа хийж намаа сонгуульд ялагдуулсан хүмүүст хариуцлага тооцох сурагтай. Энэ удаагийн ялагдал 2012 оноос 2016 онуудад намын төв аппаратад ажилласан хүмүүсийн алдаа гэж байгаа гэнэ. Үнэн хэрэгтээ бол сонгуулиас өмнөхөн намын удирдлагын аппаратаа шинэчилсэн нь хамгийн том алдаа болсон. Ж.Эрдэнэжамъяан тэргүүтэй улс төр намын бодлого тодорхойлох чадваргүй залуусаар багаа удирдуулсан нь гол алдаа. Гэтэл намаасаа, албан тушаалаас нь буулгачихсан хуучин удирдлагын аппаратаас хариуцлага хайж байгаа нь жирийн намын гишүүдийн дургүйцлийг хүргэж байгаа сурагтай.

Энэ мэтээр улс төрийн нам эвслүүд дор бүрнээ өвдөг шороодож МАН үнэмлэхгүй ялалт байгуулах болсон нөхцөлийг тунгааж байна. Ард түмэн жагсаал цуглаан, тэмцэл маргаан хэлмэгдүүлэлт, биенээ хэмлэх улс төрөөс айж амар амгаланг хүссэн сонголт л  хийсэн. 

 

 

Л.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
МАХН жирийн гишүүн:Н.Энхбаяр хамгийн түрүүнд огцрох ёстой. Нэг хүний нхм биш гэдгээ ард түмэндээ харуул. Намын шинэ даргаар Баасанхүүг томильё. 2016-07-02
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?