АН, МАХН-ЫН ДАРГА НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАЖ АНХДУГААР ЧУУЛГАНЫГ ХОЙШЛУУЛНА ГЭВ

2016-07-05  

АН-ын дарга З.Энхболд, МАХН-ын дарга Н.ЭНХБАЯР нар төрийн ордонд мэдээлэл хийж, анхдугаар чуулганыг хуралдуулахыг эсэргүүцлээ. Учир нь сонгуулийн үр дүнг зайлшгүй нягтлах шаардлагатай хэмээн үзэж буй юм.

Өчигдөр АН-ын дарга З.Энхболд мэдэгдэл хийж МАН сонгуулийг будилаантуулсан гурван зөрчлийг нэрлэж байсан бол өнөөдөр нэг хүн хоёр дахиж санал өгсөн дахин нэг зөрчил нэмэгдсэн тул яг одоо ерөнхийлөгчтэй уулзаж, анхдугаар чуулганыг хуралдуулах зарлигыг цуцлах талаар ярилцана гэдгээ мэдэгдлээ.

УИХ-ын анхдугаар чуулганыг өнөөдөр буюу долдугаар сарын 5-ний 11.00 цагт хуралдуулах зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн долоо хоногт гаргасан. Анхдугаар чуулганаар түр үнэмлэх авсан 76 гишүүн тангарагаа өргөнө. Ингэснээр тэдний УИХ-д суух эрх нь баталгаажиж 2012-2016 онд ажилласан УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусах юм.

 

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?