АН-ЫН ДАРГЫН ҮҮРГИЙГ Д.ЭРДЭНЭБАТ ГҮЙЦЭТГЭНЭ

2016-07-05  

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Хуралдаанаар АН-ын дарга З.Энхболд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, түүний оронд УИХ-ын гишүүн Д.Эрдэнбатыг түр орлон гүйцэтгэгчээр томилохоор шийдвэрлэсэн бол УИХ-ын дэд даргад УИХ-ын гишүүн Я.Санжмятавыг томилохоор болов.

Харин УИХ дахь АН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн С.Эрдэнийг, УИХ дахь АН-ын бүлгийн дэд даргаар Б.Пүрэвдорж, Ж.Батзандан нарыг томилох асуудлыг АН-ын Гүйцэтгэх зөвлөл сонсож сайшаав. Мөн Үндэсний зөвлөлдөх хорооны хурлыг энэ сарын 18-нд хуралдуулахаар товложээ.  

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?