МОНГОЛ УЛСЫН 29 ДЭХ ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ

2016-07-08  

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ерөнхий сайдад нэр дэвшигч Ж.Эрдэнэбатын асуудлыг хэлэлцэж, гишүүдийн 97.1 хувийн саналаар дэмжигдлээ. Ингэснээр Монгол Улсын 29 дэх ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбат томилогдож буй юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ЖАРГАЛТУЛГЫН ЭРДЭНЭБАТ

Төгссөн сургууль, мэргэжил:

-1981 – 1991 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 10 жилийн дунд сургууль

-1992 – 1995 онд Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль Эдийн засагч мэргэжлээр

-1997 – 1998 онд Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт

-2002 – 2004 онд Удирдлагын академи

-2003 – 2005 онд Хөдөө аж ахуйн их сургууль тус тус төгссөн.

Эрдмийн зэрэг, цол : Эдийн засгийн ухааны магистр 

Ажилласан байдал :

-1996-1997 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Сүүтэй” ХХК -д нягтлан бодогч

-1997-2000 онд Сэлэнгэ аймгийн Хянан шалгах хороонд байцаагч

-2000-2004 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга

-2004-2005 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч

-2005-2008 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга

-2008-2012 онд Сэлэнгэ аймгийн Засаг дарга

-2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

Шагнал :

-2005 онд Санхүү, банкны тэргүүний ажилтан

-2005 онд Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан

-2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль

-2008 онд Хөдөлмөрийн хүндэт медаль

-2010 онд Алтангадас одон

Гадаад хэл : Англи

Мөн өнөөдрийн хуралдаанаар АТГ-ын даргаар Х.Энхжаргалыг томилох тухай, сум, дүүргийн иргэдийн хурлыг сонгох сонгуулийн товыг зарлан товлох тухай асуудлуудыг хэлэлцэж байна. 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?