БНХАУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД МОНГОЛД ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ

2016-07-13  

БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көцян албан ёсны айлчлал хийж, АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад оролцохоор Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хүрэлцэн ирлээ.

Тэрбээр 2013 онд БНХАУ-ын Ерөнхий сайд болсноосоо хойш анх удаа далайд гарцгүй Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа нь энэ юм. Мөн энэ нь сүүлийн зургаан жилд БНХАУ-ын Ерөнхий сайд Монголд айлчилсан үйл явдал болж байна.

Тэрбээр энэ айлчлалын хүрээнд Монголын шинэ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд нартай уулзаж, худалдаа, эдийн засаг, эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлт, хэвлэл мэдээллийн салбар дахь хамтын ажиллагаанд чиглэсэн гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурахаар төлөвлөжээ.

 

Эх сурвалж : http://www.montsame.mn/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?