АН-ЫН ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2016-07-18  

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж дууслаа. Хуралдаанаар өнөөдөр орой хуралдах Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцүүлэхээр тогтсон байна.

Нэгдүгээрт : 2016 оны УИХ-ын сонгуульд оролцсон тухай мэдээлэл,

Хоёрдугаарт : АН-ын даргыг томилох тухай,

Гуравдугаарт : АН-ын Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг бэлтгэх ажлын хэсгийг байгуулах,

Дөрөвдүгээрт : АН-ын VI их хурлын товыг зарлах тухай,

Тавдугаарт : АН-ын VI их хурлын бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг байгуулах тухай,

Зургаадугаарт : АН-ын 2012-2016 оны үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ. Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан өнөөдөр 18 цагт хуралдах юм.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:баабарыг АН-ын даргаар эрдэнийг ерөнхий н/б -ийн даргаар тавьж байж л АН хөл дээрээ зогсож чадна 2016-07-20
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?