АН-ЫН ИХ ХУРАЛ АРВАНХОЁРДУГААР САРД ХУРАЛДАНА

2016-07-19  

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны 48-р хурал хуралдаж завсарлалаа. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэхээр тогтсон юм. Үүнд:

  1. “Нээлттэй Ардчилсан нам Шинэчлэлийн хөдөлгөөн”-ийн илтгэлийг сонсох
  2. АН-ын VI их хурлын товыг зарлах
  3. АН-ын VI их хурлын бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгүүдийг байгуулах тухай
  4. АН-ын Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг бэлтгэх ажлын хэсгийг байгуулах тухай
  5. 2016 оны УИХ-ын сонгуульд оролцсон тухай мэдээлэл
  6. Ардчилсан намын 2016 оны УИХ болон Аймаг, Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт хийх, судалгаа гаргах ажлын хэсэг байгуулах тухай
  7. АН-ын Үндсэн дүрмийн 3.6.1.4-т заасан асуудлаар хэлэлцэн гаргасан ХЕХ-ны 2016.05.25-ны өдрийн тогтоолыг хэлэлцэх
  8. АН-ын даргын сонгууль явуулах тухай асуудлуудыг хэлэлцэхээр баталсан юм.

Үүнээс  “Нээлттэй Ардчилсан нам Шинэчлэлийн хөдөлгөөн”-ийн илтгэлийг сонссон бол, АН-ын VI их хурлыг 2016 оны арванхоёрдугаар сарын 6-нд хуралдуулах нь зүйтэй гэж ҮЗХ-ны гишүүдийн дийлэнх олонх нь дэмжлээ.

АН-ын их хурлаар Үндсэн дүрмээ шинэчилж, намын даргаа сонгох юм. Мөн үзэл баримтлалаа тодруулж, гишүүдээрээ асуудлаа шийдүүлдэг, нээлттэй нам болохоор дүрмээ өөрчилөхөөр тогтлоо. ҮЗХ-ны хуралдаан үргэлжилнэ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин :Энэ нам ч нэг л биш болсон. Компани шиг болсон. Үүсгэн байгуулагчид нь нь эзэн ч юм шиг. 2016-07-19
Зочин:Цэвэрлэгээ хийх цаг болсон. Өөрсдөө хийж чадахгүй учир, сонгуулиар арчлаа.. 2016-07-19
Зочин:Зөвхөн намыг нь сонгосноос болоод, олон сайхан хүмүүс гээгдлээ. Улс оронд ч хохиролтой. 2016-07-19
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?