АРДЧИЛСАН НАМЫН ДАРААГИЙН ДАРГА ХЭН БЭ?

2016-07-20  

АН-ын дарга З.Энхболд хариуцлагаа хүлээж, багаараа ажлаа өгөх болсноо мэдэгдсэн. Э.Бат-Үүл бас хотоо ялагдалд хүргэсэн тул мөн л багаараа ажлаа өгөх улс төрийн соёлыг дагах нь ойлгомжтой. Ийнхүү АН шат шатны удирдлагуудаасаа эхлээд шинэчлэгдэх замдаа орлоо. Аймаг, дүүрэгт нь ч энэ өөрчлөлт хамааралтай. 26 жилийн турш АН гэдэг хувьцаат компанийн үүсгэн байгуулагчид мэт аашилж байсан "архагууд" өөрсдөө зайлахад хүрлээ. Тэгээд одоо хэн удирдах вэ, энэ намыг ?

ҮЗХ-гийн хурлаар ямар ч гэсэн олон жил хийж чадаагүй Намынхаа Их хурлын товыг зарлалаа. Дүрэм, бүтэц, зохион байгуулалтаа цаг үедээ нийцүүлж бүрэн шинэчлэнэ гэсэн итгэл зоригтойгоор Их Хурлынхаа бэлтгэлд орлоо гэж судлаачид дүгнэж байна. Дарга хэн байх нь тийм ч чухал биш гэж хэлэх боловч, дарга чухал гэдгийг бүгдээрээ мэднэ. Яаж сонгох вэ? гэдгээ хэлэлцэх нь. Марафон уу, юу вэ? гэдгийг шинэчлэгчид тодорхойлох нь. Одоохондоо намын тэргүүн эгнээн Эрдэнүүд гарч ирлээ. Баабар, Үүл, Дорж, Хуягтангуудын намаа хяналтандаа байлгадаг, хувьцааны ихэнхийг "баздаг" үе улирчээ.

С.Эрдэнэ УИХ дахь АН-ын бүлгийн дарга болсон. Тэр УИХ-д намаа төлөөлнө. Харин Аж үйлдвэрийн сайд, генсек асан Д.Эрдэнэбат бол АН-ын шинэ үеийн төлөөлөл гэж үзэх уур амьсгал нам дотор нь бий болжээ. "Би өдөр бүр МАН-ын амлалтыг сануулах болно " гэж хүчтэй дуугарсан Д.Эрдэнэбат сонголтоо хэрхэн хийхийг одоохондоо таашгүй. Ямар ч гэсэн түүнд намаа шинэчлэх эрч хүч, зориг эрмэлзэл байгаа гэдгийг намынх нь журмын нөхөд мэдэрсэн.

Өнөөдөр 7-р сарын 20. Одоогоос 4 сар 16 хоногийн дараа АН хэрхэн шинэчлэгдэхийн гэрч нь бид болох нь ээ. 136 хоногт АН бэлдэх нь ээ.

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:баабарыг АН-ын даргаар эрдэнийг ерөнхий н/б -ийн даргаар тавьж байж л АН хөл дээрээ зогсож чадна 2016-07-20
zochin:ene 2-n ali neg AN-n darga bolbol yamr ch shinechlel yariad hereggui, ue ulirsan humuus bur ch hereggui 2016-07-20
зочин:эрдэнэ гэдэг хүнийг хулгайч гэж мэдэх юм. АН энэ хүнийг даргаараа сонговол юун шинэчлэл 2016-07-21
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?