С.ЭРДЭНЭ : ЦӨӨНХДӨӨ ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАНДАХЫГ ХҮСЬЕ

2016-07-21  

МАН-ынхан дэндүү эрдэж, бярдаж байна. Өнөөдөр та нар олуулаа байна. Та нарт ямар ч саад алга. Үндсэн хуулийг ч өөрчлөх боломж та нарт байна. АН бол хариуцлагаа хүлээж чаддаг нам. Тиймдээ ч сонгуулийн дүнг зөвшөөрсөн. Бид энд 9-үүлээ байна. Бид цөөнхийн үүргээ гүйцэтгэнэ. Иргэд сонгогчдынхоо өмнөөс үгээ хэлж, хяналтаа ч тавина. Нэг зүйлийг сануулъя, та нөхдөд. МАН бол 45%, АН-35%, МАХН-13% санал авсан. Харин суудлын тоо бол энэнтэйгээ дүйцэхгүй байгаа. Цөөнх гээд байгаа 10 гишүүнд Монголын сонгогчдын дийлэнх нь саналаа өгсөн байдаг шүү. Тэгэхлээр цөөнх гэж үзэлгүй цөөн гишүүддээ хүндэтгэлтэй хандахыг хүсье. Та нарын хэлж байгаа үг, авирлаж буй зан ааш бүгдийг түүхийн хуудаснаа бичиж хадгална. АН ард иргэдтэйгээ хамт байна. Тэднийгээ өмгөөлөн хамгаална.

 

 

Л.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Иргэн:Хуцаач.Та нар өөрсдөө яадаг байлаа.Чамайг хурдан шалгаж,хийх газарт нь хийгээсэй 2016-07-21
иргэн :Иддэг ч хийж чаддаг мундаг залуу яадгийн хийж бга юм бинь идэж л байг 2016-07-21
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?