Нэр нь бараг гарсан байх магадлалтай. Хүн дээрээ тулгуурлаж бүтцээ гаргаж уу, бүтэцдээ нийлүүлж хүнээ томилж уу? гэдгийг нягтлах цаг ойртлоо. Нэг намын 65 гишүүнээс голлон бүрдсэн УИХ сайд нараа төвөггүй батлах нь ойлгомжтой. Хамгийн гол нь сайдад горилогчдын нэр МАН-ын удирдах зөвлөлөөс "Добро" авах л чухал. Тэгвэл сайд боллоо гэсэн үг.
Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл сайд нарынхаа нэрсийг эцэслэнэ. Энэ долоо хоногтоо багтаж, засгийн газрын гишүүд тодрох нь тодорхой боллоо.
Ц.БАТТУЯА