МАН-ЫН ТОМИЛГОО ХУРДАА АВЛАА

2016-07-22  

Өмнөх системийн үед Улс төрийн товчоо бүгдийг шийддэг байлаа. Намын ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал даргыг оруулаад Улс төрийн товчооны 11 гишүүн улс орныг удирддаг байлаа. Өнөөдөр бол нэг намын удирдлагын тогтолцоонд шилжиж буй учраас төр нь биш, нам нь улс орныг эргэн удирдаж байна. Тиймээс Байнгын хорооны дарга нарын ач холбогдол тэр хэмжээгээр буурчээ. УИХ-ын Байнгын хорооны дарга нар бол өмнөх цагийнхаар бол Улс төрийн товчооны гишүүдтэй эн дүйх албан тушаал юм, уул нь. Ямар ч гэсэн дарга нараа томилжээ. Намдаа эргэж ирсэн Д.Тэрбишдагвыг Эдийн засгийн байнгын хорооны даргаар тавьсан нь сонирхол татлаа. Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарт ямар ч албан тушаал амсуулахгүй гэсэн яриаг гарсныг энэ томилгоо үгүйсгэлээ. Сайд руу зүтгэж байсан чадвартай олон гишүүнийнхээ амыг Байнгын Хорооны даргын суудлаар хаалаа ч гэж үзэж байгаа хүмүүсийн байр суурийг ч үгүйсгэхгүй.

Нэг: Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.ЭНХБАЯР

Хоёр: Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.ЭНХ-АМГАЛАН

Гурав: Өргөдлийн байнгын хорооны дарга Д.САРАНГЭРЭЛ

Дөрөв: Төсвийн байнгын хорооны дарга Ч.ХҮРЭЛБААТАР

Тав: Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.РАДНААСЭД

Зургаа: Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.ТЭРБИШДАГВА

Долоо: Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.ЭНХБОЛД

Найм: Байгаль орчин, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав

Ийм томилгоог хийсэн байна. Ж.Энхбаяр, Н.Энхболд, Ч.Хүрэлбаатар нарыг Мэргэжлийн Засгийн Газарт байх ёстой хүмүүс гэж үзэж байсныг энд дуулгах нь зүйтэй болов уу.

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Bataa:Enecodoo 2016-07-22
Bataa:Ene indian dhig avgai yu vee.alt uhaj hunii hurunguur bayjsan muuhai hun.baba 2016-07-22
зочин:сарангэрэл амжих уу 2016-07-22
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?