МЭРГЭЖЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР БАЙГУУЛНА ГЭДЭГ ҮГ "ГОЁ" СОНСОГДСОН

2016-07-22  

Сайд хийж байсан хүн насаараа сайд хийх тухай хууль байхгүй. Харин боловсон хүчнийг, тэр дундаа удирдах өндөр албан тушаалд томилох хүнийг хэрхэн сонгох, ямар шалгуураар дэвшүүлэх зэргийг эргэн харах цаг болсон мэт, үйл явдлыг ажиглахад. Даргын тойрог хүрээлэлд ойрхон нь, хандив санхүүжилт өгсөн нь биш, мэдлэг чадвартай, улс орноо гэх сэтгэл зүрхтэй нэгнийг яаж сонгох вэ? гэдгийг орхигдуулж болохгүй гэдэг олон нийтийн байр суурьтай санал нийлж байна. Control,mn мэдээллийн сайтаас уншигчдын дунд явуулсан судалгаагаар :

- Олонх болсон нам дангаараа Засгийн газраа бүрдүүлэх ёстой - 39,2% - УИХ-д суудалтай намуудын мэргэжлийн боловсон хүчнээс сонгох -1%

- Нам харгалзахгүй мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлэх ёстой- 58,8% гэсэн дүн гарсан байгаа.

Үүнээс харвал нам харгалзахгүйгээр чадварлаг хүмүүсээр засгаа бүрдүүлээсэй гэсэн хүлээлт иргэдийн дунд байна. Тиймээс ч Мэргэжлийн засгийн газар байгуулна гэдэг үг ГОЁ СОНСОГДСОН. Сонгогч түмэн ч итгэсэн. Харин ерөнхий сайдын өргөсөн бүтэц, МАН-ын Удирдах Зөвлөлөөс дэвшүүлсэн нэрс ард иргэдийн хэлэлцэх халуухан сэдвийн нэг боллоо. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын өргөсөн Засгийн газрын бүтцийн саналыг дэмжих боломжгүй гэдгээ Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж илэрхийлсэн. Түүнийгээ ч баталгаажуулж, дахин зөвшилцөх хэрэгтэй хэмээн үзсэнээ албан тоотоор хариу болгон илгээлээ. Албан тоотдоо "МАН-ын Монголын ард түмэнд өгсөн амлалттай нийцэхгүй, мөн төрийн хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийг заагтай, хариуцлагатай, мэргэжлийн, харилцан хяналттай хэрэгжүүлэх зарчимтай зөрчилдөж байна" гэж Ц.Элбэгдорж ерөнхийлөгч онцлон тодотгосон байна.

 

 

Л.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?