НУУЦ САНАЛ ХУРААЛТААР САЙД НАРЫН НЭРИЙГ ДАХИН ТОДРУУЛНА

2016-07-22  

МАН-ын Удирдах зөвлөлөөс өчигдөр шинэ Засгийн газрын бүтцэд орж ажиллах сайд нарынхаа нэрийг тодруулсан. Өчигдөр болсон МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр сайд нарын томилгоог шууд уншиж танилцуулсан бөгөөд нэг ч гишүүдийн санал тусгагдаагүй, хэн томилгоо явуулсныг нь мэдээгүй гэх байр суурийг нам дотроосоо илэрхийлээд байгаа.

Харин УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдхаар 14 цагт товлосон ч хойшлон яг одоо 15.30 минутаас хуралдах гэж байна. Тус бүлгийн хуралдаанаар шинэ засгийн газрын бүтцэд орж ажиллах сайд нарын асуудлыг хэлэлцэх юм. Эх сурвалжуудын мэдээлэлж байгаагаар бүлгийн хуралдаан дээр нэр бүхий гишүүд, одоогоор нэр нь тодроод байгаа сайд нарын нэрийг нууц санал хураалтаар дахин тодруулах горимын санал оруулах тохироог хийсэн байна. Ингэснээр 3-4 сайдын нэр солигдох боломжтой гэх мэдээлэл өгч буй юм.

 

 

Л.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?