УИХ-ЫН ГИШҮҮН Х.БОЛОРЧУЛУУН : 15 САЙДЫН НЭР ОРЖ ИРЭХЭД БИ ШОКОНД ОРСОН

2016-07-23  

МАН засгийн газраа байгуулж 11 сайдын нэрээ чуулганаар хэлэлцүүлэн батлуулж өнөөдөр бүгд томилогдлоо. Хэдийгээр чуулганы танхимд сайд нарын дийлэнхийг нь 90-ээс дээш хувийн саналаар дэмжин баталсан ч МАН-ын цөөнгүй гишүүд сайд нарын томилгоо бидний оролцоогүй хийгдсэн гэдгийг хэлж байна.

Тэдний нэг бол УИХ-ын гишүүн Х.Болорчулуун. Тэрээр "МАН-ыг дэндүү дотоод ардчилалгүй байгаад би харамсаж байна. Энэ сайдуудын томилгоонд гишүүд оролцоогүй. 160 мянган гишүүнтэй МАН боловсон хүчний их нөөцтэй, засаглалыг сайхан байгуулж, Монголын төрийг сайхан товхинуулах байхаа гэж ард түмэн итгэсэн. МАН мөрийн хөтөлбөртөө : Хэрвээ бид ялвал мэргэжлийн засгийн газрыг байгуулна гэж байсан. МАН уг нь жинхэнэ мэргэжлийн боловсон хүчнүүдийг дор хаяж хоёр хоёр хүн нэр дэвшүүлэн өрсөлдүүлж шигшин томилох ёстой байсан ч тэгсэнгүй" гэдгийг хэллээ. 

Тэрээр мөн мэргэжлийн бус засгийн газрын горыг ард түмэн идэх хоол, эрүүл мэнд амь насаараа төлнө гэдгийг ч хатуухан хэллээ.

 

 

Л.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
МАН ухаантай хандаарай орон нутаг байгаа шүү:Нөхөд минь жоохон суурьтай хандаарай даа гадаанаас ийм ****уудаас өөр хүн олдохгүй байгаа бол давхар дээлтэй байсан дээр юм биш үү 2016-07-24
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?