САЙДАД ТҮДГЭЛЗҮҮЛСЭН 4 ЭРХЭМИЙГ ОРХИЖ, ШИНЭЭР НЭР ДЭВШҮҮЛЖ ХЭЛЭЛЦЭЖ ЭХЭЛЛЭЭ

2016-07-28  

Ж.Цолмон, Д.Өнөрболор, Ц.Анандбазар, Д.Цэнгэл нарын нэрийг бүрмөсөн татсан мэдээлэл үнэн болжээ. Яг одоо МАН-ын Удирдах Зөвлөл сайдад 4 хүнийг шинээр нэр дэвшүүлэн хэлэлцэх болсон байна. Ирж буй мэдээллээс үзвэл : 

Д.Мөнхбаяр (нийслэл хотын захирагч асан)-Барилга хот байгуулалт,

А.Цогцэцэг (Арьсны судлалын төвийн захирал)-Эрүүл мэнд

П.Сэргэлэн ( Морин спорт уяачдын холбооны тэргүүн)- Хүнс Хөдөө Аж Ахуй 

Т.Энхтайван ( уяач, дэд сайд асан)- Эрчим хүчний Яам Ийм 4 нэр сонсогдож, ил боллоо.

П.СЭРГЭЛЭН : Энэ нэрийг уяачид, морины хорхойтнууд сайн мэднэ. Морин спорт уяачдын холбоогоо бол сайн авч яваа нэгэн гэдэгтэй санал нэгдэнэ. Бодвол бас бизнесийн салбарт амжилттай явдаг байлгүй. Морь уяж байгаа хүн бэл бэлчингүй бол явахгүй гэдгийг бүгд мэднэ. Монхангай группийг үүсгэн байгуулагч. Анх Монхангай архи үйлдвэрлэж хөлжсөн. "Миний дэлгүүр " сүлжээ түүнийх. Газар тариалан болон мал аж ахуйд ойрхон гэж үзээд түүнийг дэвшүүлэх шиг боллоо. Сайн муу зүйл дуулддаггүй. М.Энхболдын ойрын хүн гэдгийг таахад бэрх биш.

Т.ЭНХТАЙВАН : Бас л уяач. Бизнесийн салбарт амжилттай яваа нэгэн. Бэл бэнчинтэй. Наадамд морио хурдлуулж, айраг түрүү авч байснаар нь ард олон илүү мэднэ. Эрчим хүчний дэд сайдын албыг хашиж байсан. Салбарын мэдлэгтэй. Ажлын арга барилтай. М.Энхболдтой хурдан мориороо сонирхол нийлдэг.

Д.МӨНХБАЯР : Д.Мөнхбаярыг нийслэлчүүд сайн мэднэ. Энэ дөрвөн нэр дэвшигчээс хамгийн их алдартай нь Д.Мөнхбаяр. Түүний хувьд нийслэлийн захирагч бөгөөд нийслэлийн намын дарга хийж байсан. Хотын даргаар ажиллах хугацаандаа нийслэлийн өнгө төрхийг өөд нь татах олон бүтээлч ажлыг эхлүүлж, заримыг нь гүйцээсэн. Төрийн албаны баялаг арвин туршлагатай. Зан харьцаа сайтай. Хүнтэй ажиллах арга барилыг сайтар эзэмшсэн, чадварлаг мэргэжлийн боловсон хүчин.

А.ЦОГЦЭЦЭГ : Эмч. Арьсны судлалын Үндэсний төвийн захирал. Нэр дэвшиж буй цорын ганц эмэгтэй. Эрүүл мэндийн салбарын мэргэшсэн боловсон хүчин. Мэргэжлээрээ Анагаах Ухааны докторын зэрэг хамгаалсан. Арьсны судлалын төвийн захирлаар сүүлийн 10 жил тогтвортой ажиллаж ирсэн. Хамгийн хүнд, эмзэг салбарыг хэрхэн амжилттай хөгжүүлж болох вэ? гэдгийг өөрийн удирдсан Арьсны судлалын Үндэсний төвийн үйл ажиллагаагаар харуулж чадсан чадварлаг удирдагч эмэгтэй гэж салбарынхан нь үнэлдэг. Жинхэнэ мэргэшсэн мэргэжлийн боловсон хүчин эмэгтэй. Нам бус.

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Давхар дээлгүй хүмүүсийг гаргаж ирсэн нь зөв шүү. Салбараа мэддэг хүн эрүүл мэндийн салбарын сайд болж байгаад дэмжиж байна 2016-07-28
zochin :эрүүл мэндийн сайдад нэр дэвшиж байгаа А.Цогцэцэгийг дэмжиж байна. Салбараа мэдэх дайчин эмэгтэй 2016-07-28
Зочин :П. Сэргэлэн чинь Монхангайн Сэргэлэн биш. Санхүү эдийн засгийн сургууль төгссөн. Сингапурын үндэсний их сургуулийг дүүргэсэн. Төрөлхийн удирдагч залуу байгаа юм. Монгол эр дээ. 2016-07-28
Irgen:Setguulchee Sergelen hezee monhangai uildverlesen yum bee. minii delguur gej ch hudlaa shu. ta****a medeelel taviahaa boliochee. 2016-07-28
Irgen:П. Сэргэлэн чинь харин Санхүү эдийн засгийн дээд сургууль төгссөн. Сингапурын үндэсний их сургуулийг дүүргэсэн мундаг хүн байдаг юм. Дэмжиж байнаа. 2016-07-28
дэмжинээ:Болж байнөө бүгд л давхар дээлгүй салбарынтаа ажиллаж байсан, турш****тай мэргэшсэн хүмүүс харагдаж байна 2016-07-28
Цовоо:Морь малаа эдгээр хvмvvc хариулж байвал яасан юм бэ? 2016-07-28
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?