Урд өдрийн орой нь эхэлж, 9 цаг тасралтгүй хуралдсан УИХ шөнийн 02.00 цагт өндөрлөлөө. Мэргэжлийн гэх засгийн газрын үлдсэн 4 сайд, А.Цогцэцэг, Г.Мөнхбаяр, П.Сэргэлэн, П.Ганхүү нарыг Эрүүл мэнд, Барилга, хот байгуулалт, ХХААЯ, Эрчим хүчний сайдаар тус тус томиллоо. Мөн Монгол банкны дэд ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Статистистик бүртгэлийн газрын даргыг тус тус томилсноор УИХ ажлаа өндөрлөлөө.
Монгол улсын ерөнхий сайд асан П.Жасрайн зээ охин Аюушийн Ариунзаяа. Статистик бүртгэлийн газрыг удирдах болсон нь сонирхол татаж байлаа. А.Ариунзаяадаа биш асуудал П.Жасрайд байна гэж хэвлэлийнхэн дүгнэж амжив. Одоо дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нараа яамны сайд нар нь томилох үлдэв.
Ц.ХИШГЭЭ