"ИХ ХҮЛЭЭЛТ" ҮҮСГЭСЭН ЗАСГИЙН ГАЗАР 24 ХОНОГТ БҮРДЛЭЭ

2016-08-02  

Засгийн газар харьцангуй хурдан бүрдлээ. Ерөнхийлөгч "таалаагүй" тохиолдолд Засгийн газар бүрдэхээсээ уддаг түүх хуучирчээ. Н.Багабанди ерөнхийлөгчийн үед ганцхан Дэд бүтцийн сайдыг томилоход сарын хугацаа шаардагдаж байсан.

Дэд бүтцийн Яам "ЯАГААД" тэгэж үнэд орж байв? гэхээр тус яамны сайд нь Эрдэнэтийн ерөнхий захирлыг томилдог байлаа. Ер нь ерөнхий сайдыг томилоход ганцхан асуултын хариуг л үе үеийн ерөнхийлөгч нар сонирхдог байлаа. Энэ бол ихэс дээдсийн саалийн үнээ болох Эрдэнэт УБҮ-г хэнээр удирдуулах вэ? гэдэг асуудал байсан. Эрдэнэт УБҮ-ийн ерөнхий захирал гэдэг хүн улсын ерөнхий сайдаас ч илүү үнэ цэнэтэй байсан үе бий. Тиймээс ч 1998 оны намар Дэд бүтцийн сайдаар томилогдох байсан С.Зоригийн хэрэг гарч байсан. Эрдэнэт УБҮ дээр тохирч чадаагүй хэн бүхэн ажлаа өгч байсан. Ерөнхий сайд Ж.Наранцацралт ингэж л огцорч байсан түүхтэй. Энэ жил ч гэсэн Ц.Элбэгдорж ерөнхийлөгч бас л наанаа дурдаад авсан. Цаанаа ямар яриа хөөрөө өрнөснийг таашгүй. Ойлголцсон л байж таарлаа. Маш богино хугацаанд Ж.Эрдэнэбатын тэргүүлэх Монголын Засгийн Газар бүрдлээ.

Одоо харин ард түмний хүлээлтийг биелүүлэх цагийн зүү цохилж эхэллээ. Алдах эрхгүй Засгийн Газар бол энэхүү мэргэжлийн гэж нэрлэгдэх Засгийн Газар яах аргагүй мөн. Ийм засгийн газрыг Ж.Эрдэнэбат удирдана. Эдийн засгийг сэргээх, засаглалын хямралыг даван туулах, ард иргэдийг ажлын байртай болгох, орлогыг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн бизнесийг дэмжих, томоохон болон дэд бүтцийн төслүүдээ хөдөлгөж, эдийн засгийн эргэлтэд оруулахыг энэ Засгийн газраас ХҮЛЭЭЖ байна. Мэргэжлийн засгийн газар гараанаасаа хөдөллөө.

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?