Нураана гэдэг шийдвэрийг нийслэлийн засаг дарга Су.Батболд гаргав. Өмчтэй холбоотой ихээхэн маргаан дагуулах асуудал. Барьсан хойно нураана гэдэг бол яав ч зөвтгөх шийдвэр биш гэж барилга эрхэлдэг хүмүүс хэлж байна. Барилгын ажлыг нь төр юм бол зогсоох л байсан юм. Одоо дууссан хойно нь ийм харгис шийдвэр гаргах нь шударга ёсонд нийцэхгүй. Энэ барилгыг дуусгахыг нь хүлээсэн төр, нийслэл, дүүргийн эрх бүхий албан тушаалтнууд ямар хариуцлага үүрэх юм бэ? Тэд зардал мөнгөөс нь хариуцах уу? гээд ургаж гарах олон асуулт байна. Харин хууль зөрчиж барилгаа барьсан, хуулийг уландаа гишгэсэн хүмүүсийг зөвтгөж болохгүй. Нураасан дор орвол, өмчийг нь хурааж, улсын мэдэлд авсан нь зөв гэж хөндлөнгийн ажиглагчид дүгнэж байна. Нэг даргын нураа гэснээр барилга нураагаад байдаг цаг ирсэн юм уу ? гэдгийг харах үлджээ.
Ц.БАТТУЯА