“САЙН ХАШАА”, “САЙН ОЮУТАН”, “САЙН МАЛЧИН”, “САЙН ХУВЬЦАА” ХӨТӨЛБӨРИЙГ ЗОГСООЛОО

2016-08-10  

Монгол Улсын Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Өрийн удирдлагын тухай зэрэг хэд хэдэн хуулийг зөрчиж байгаа  учир “Сайн хашаа”, “Сайн оюутан”, “Сайн малчин”, “Сайн хувьцаа” хөтөлбөрүүдийг зогсоохоор болов.

“Сайн” хөтөлбөрүүдийг 2016 оны дөрөвдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд санхүүжилтийн эх үүсвэрийг 2016 оны улсын төсөвт тусгаагүй байсан юм. Сонгуульд санал авах зорилгоор Монгол Улсын холбогдох хуулиудыг зөрчиж хэрэгжүүлж эхэлсэн эдгээр хөтөлбөрүүдэд 596 тэрбум төгрөгийн санхүүжилт зарцуулаад байгаа юм.

Мөн 2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон 2016 оны улсын төсвийн тодотголд  хуульд нийцүүлэн тусгахаар танилцуулахыг Сангийн сайд, БСШУС-ын сайдад даалгаж, Монголбанкны ерөнхийлөгчид зөвлөлөө.

Мальта, Хорват Улсад 30 хүртэл хоног визгүй зорчино

Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар,  Бүгд Найрамдах Мальта Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг, мөн Монгол Улсын Засгийн газар,  Бүгд Найрамдах Хорват Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа. Ингэснээр дипломат болон албан паспорт эзэмшигч хоёр улсын иргэд 30 хүртэл хоног  харилцан  визгүй зорчих боломжтой болж байна. 

Малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулах хуулийн төсөл өргөн барихаар болов

Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар бол 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн малчид эрэгтэй  60, эмэгтэй 55 насандаа өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа. Сүүлийн жилүүдэд малчнаар ажиллах иргэдийн тоо цөөрсөн, малчдын өдөр, шөнөгүй ажилладаг хөдөлмөрийн хүнд нөхцөл зэргийг харгалзан малчдын тэтгэвэр тогтоолгох насыг таван жилээр наашлуулах нь  зүйтэй гэж үзлээ. Гэхдээ тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааны болзлыг хангасан малчин эрэгтэй 55, эмэгтэй 50 насандаа өндөр настны тэтгэврээ тогтоолгож болохыг хуулийн төсөлд тусгаж  Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

Тамирчдад олгох мөнгөн шагналын эх үүсвэрийг төсвийн тодотголд тусгахыг даалгалаа

Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилт үзүүлж, медаль хүртсэн тамирчин, дасгалжуулагчдад мөнгөн шагнал олгодог хуультай. Үүний үр дүнд Монголын тамирчдын амжилт эрс дээшилсэн бөгөөд үүний нэг илрэл нь одоо болж байгаа зуны олимпийн наадамд спортын 9 төрлөөр 43 тамирчин оролцож байна.

Гэвч энэ хуулийн хэрэгжилт, мөнгөн шагнал олгох ажил сүүлийн жилүүдэд  зогссон байна. 2015 оны жилийн эцсийн байдлаар спортын 13 төрлөөр мөнгөн шагнал авах болзлоо хангасан 2069 тамирчин, дасгалжуулагч байгаа бөгөөд тэдэнд олгох 1.7 тэрбум төгрөгийн өр үүсээд байгаа юм.

Иймд тамирчид, дасгалжуулагчдынхаа амжилтыг үнэлж энэ мөнгийг олгох, мөн Рио де Жанерогийн олимпоос медаль хүртсэн тамирчдад олгох мөнгөн шагналын эх үүсвэр, санхүүжилтийг төсвийн тодотголоор шийдэхийг холбогдох сайд нарт даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?