З.ЭНХБОЛД : "САЙН" НЭРТЭЙ ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ ЗОГСООСОН НЬ АРД ИРГЭДИЙГ ХОРЛОСОН ҮЙЛДЭЛ БОЛЛОО

2016-08-11  

АН-ын дарга З.Энхболд, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд өмнөх Засгийн газрын үед хэрэгжүүлж байсан “Сайн” хөтөлбөрүүдийг зогсоох шийдвэрийг МАН-ын Засгийн газар гаргасныг эсэргүүцэж буйгаа мэдэгдсэн юм.

АН-ын дарга З.Энхболд хэлэхдээ, “Сонгуулийн дараа АН-ын барьж байсан Засгийн газар одоогийн гүйцэтгэх засаглалд валютын 1.3 тэрбум ам.долларын нөөцтэй дансыг хүлээлгэж өгсөн. Мөн өсөлттэй эдийн засаг, нэг оронтой инфляци, 1900 төгрөгтэй тэнцэх ханштай валютыг сонгуулийн өдөр хүлээлгэж өгсөн.

Гэтэл өнөөдөр Сангийн сайд нь төсвийн алдагдал өмнөхөөсөө хэд дахин өссөн, жилийн эцэст төсөв 5 их наядын алдагдалд орно гэсэн нь дотоодод төдийгүй гадаадад Монголын нэр хүндийг унагаж эдийн засгийг улам доройтууллаа. Ийм алдагдал байхгүй. Жилийн төсвийн орлого 7 их наяд. Үүнээс 5 их наяд нь орж ирэхгүй гэхээр энэ улсад татвар төлөх нэг ч аж, ахуй нэгж байхгүй болно. Тийм боломжгүй. Боломжгүй зүйлийг ярьж байна. Монголбанкны Ерөнхийлөгч валютын нөөц улайссан гэж мэдэгдээд л долларын ханшийг 150 төгрөгөөр өсгөж байна. Хариуцлагагүй байдлаар авч явж болохгүй.

Сайн хувьцаа хөтөлбөрийн хүрээнд өгсөн мөнгө төсөвтөө хамааралгүй. Ийм зарчмаар ажиллаж болохгүй. Эдийн засаг өөрийн гэсэн хуультай. Тэр дагуу явж байна. АН-ын муу менежмэнтээс болоогүй. Улсын төсөв “Сайн” хөтөлбөрүүд тусдаа. Хүртээмжтэй санхүүжилт олон бодлого сайн хөтөлбөрт тулгуурлаж байна. Сангийн сайд болон Монголбанкны еронхийлөгчийн мэдэгдлийн дараа валютын ханш өсөж, Засгийн газрын бондын ханш унасаар байгаа юм. Ханш хоёр өдөрт 150 төгрөгөөр огцом өссөн нь би ямар ч зэвсэггүй гэдгээ ил тод мэдэгдэж байгаатай адил” гэлээ.

Мөн тэрээр "Сайн" нэртэй хөтөлбөрүүдийг зогсоосон нь ард иргэдийг хорлосон үйлдэл боллоо. Энэ хөтөлбөрүүдийг улсын төсвөөс санхүүждэггүй. Улсын төсөвт хамааралгүй явж ирсэн ажлыг хамааруулж улс төржүүлж зогсоолоо. Шинэ Засгийн газар ингэж ажиллаж болохгүй. МАН-аас зохион байгуулалттайгаар гүжирдэж байна. Хэнд ч гай болохгүйгээр явж ирсэн хөтөлбөрүүдийг зогсоолоо. "Сайн оюутан" хөтөлбөрийн хүрээнд сургалтын төлбөрийн зээл авах гэж байсан 40-50 мянган оюутны мөрөөдөл талаар боллоо. "Сайн хашаа" хөтөлбөрт хамрагдаад ирэх өвөл байшингаа дулаалаад тухтай өвөлжих байсан олон айлын хүслийг нухчих дарлаа гэв. Энэ бол иргэдэд хэрэгтэй хөтөлбөр байсан. Өөрсдийгөө хямрал руу түлхдэг ийм түүх, тохиолдол олон улсад ч тэр Монгол улсад ч гарч байгаагүй. АН-ыг харлуулахын тулд эх орноо хорлож болохгүй” гэсэн юм.

 

 

Demparty.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
амар:МАН төрд гарч ирээд л хийсэн үйлдэл хэлсэн үгнээсээ буцаад эхэллээ МАН сонгуулийг луйвардаж гарч ирчихээд ард түмний эрх чөлөө хүсэл сонирхолыг уландаа гишгэж МАХНын мөрийн хөтөлбөрүүд ард түмний амьдралд нэн чухал хэрэгтэй асуудлуудыг тусгасан байсан юм 2016-08-13
өнөр:ард түмэн 2016 оны сонгуульд саналаа луйвардуулж МАНгартсан АНдуурсан сонголт хийсэн одоо 2017 оны сонгуульд ирээдүйгээ харсан энэ их өр зээл хямралаас гаргаж чадах Энхбаяр дарга шиг удирдагч хэрэгтэй байна 2016-08-13
Болороо:Энбаяр дарга шиг буурь суурьтай хэлсэн ам хийсэн үйлдэлдээ үзэл бодолдоо үнэнч тууштай жинхэнэ улс төрч удирдагч хүн энэ төрд нэн хэрэгтэй байна даа МАН АН гэж бөөн амлалт гоё сайхан уран цэцэн үгээр хуураадгарч ирээд хувийн амбицаа хөөгөөд алга болохюм даа 2016-08-13
сарнай : сайн хөтөлбөрүүдийг зогсоосоноор эдийн засагийн бэрхшээлээс болоод сурах боломжгүй залуус хар зах дээр ачигч эсвэл шөнийн цэнгээний газар зөөгч л хийх болно шүү дээ энэ нь төрийн эмэгнэл ард иргэдийн ядуулуулах эхлэл шүү дээ МАХН -н мөрийн хөтөлбөрийн оюутанидаан гэсэн их боломтой зүйл 2016-08-13
Зочин:Та нар сайндаа биш сонгуульд ялах гэж цаашид хэрэгжих нехцелгуй тесел хэрэгжуулсэн хувьцааны менге тараасан 2016-08-24
Төстэй мэдээ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?