Ц.НЯМДОРЖ : БИДНИЙ БАЯР БАЯСГАЛАН 6-Р САРЫН 29-НД ДУУСАЖ, ДӨРВӨН ЖИЛИЙН ЗОВЛОН ЭХЭЛСЭН

2016-09-03  

МАН-ын лидер, УИХ-д 5 дараалан сонгогдсон, тус намын удирдах зөвлөлийн гишүүн намыхаа ирээдүйг ингэж тодорхойллоо. Тэр 65-ийн бүлэг, засгийн газар хоёр хэл амаа ололцохгүй бол бие биенээ хэмлэсээр байгаад, АН-ын өнгөрсөн түүхийг давтана гэж бүлгийн гишүүддээ санууллаа. Ц.Нямдорж тэргүүтэй 65-ийн бүлгийн гишүүд Ж.Эрдэнэбатын оруулж ирсэн татвар нэмэх, төрийн албан хаагчдын цалинг хасах төслийг буруу шийдвэр гэж үзлээ. Үүнийгээ бүлгээр хэлэлцэж байгаа нь алдаа гэж тэр хэлэв. Хоёрхон тэрбум төгрөг хэмнэхийн төлөө 400,000 сонгогчоо алдаж болохгүйг тэр хатуу сануулав. Бусдын үгийг сонс, тайлбар тавихаас өмнө алдаагаа зас гэсэн үгийг ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Чойжилсүрэн нарт хаяглалаа.

Ерөнхий сайд, сангийн сайд нар эхнийхээ цохилтыг бүлгээсээ ийнхүү амслаа. Төсөв мөнгөтэй холбоотой асуудлыг нягталж, хүний өөрийн гэлгүй хариуцлага тооцох санааг ч Ц.Нямдорж гишүүн хэлсэн үгэндээ цухалзуулав. Энэ бол тэр их орж ирсэн мөнгөний сургыг гарга, хаашаа орчихов гэдгийг олж тогтоо гэж хэлсэнтэй агаар нэг сонсогдов. Тэгэхээр өнгөрсөн 4 жил ч биш, түүний өмнөх МАН-ын засаг барьсан 4 жилийн санхүүгийн үйл ажиллагааг нягтал гэж тэр хэллээ гэж ойлгогдлоо. Зовох дөрвөн жил ирснийг тэр дахин онцоллоо. Хэрвээ хэл амаа ололцохгүй энэ дөрвөн жил бие биенээ хэмлэх аваас Ардчилсан Намынхантай адил дараагийн дөрвөн жилд толгойгоо унжуулан гудамж метрлэх болно шүү гэж сургамж хайрлалаа.

1996 онд Ардчилсан Холбоо эвсэл 50 суудал авч, ерөнхий сайдаар М.Энхсайханыг томилсны дараа мөн л ийм асуудал үүсч байсан. М.Энхсайхан эдийн засаг хүнд байна гээд толгой мэдэн эрчим хүчний үнийг чөлөөлсөн. Энэ эдийн засгийн шийдвэр нь, эргээд түүнд улс төрийн шийтгэл болон ирсэн түүхтэй. 1996 оны намар Ардчилсан Холбоо эвсэл орон нутгийн сонгуулийг тэр чигт нь МАХН-д алдсан. Тиймээс М.Энхсайхантай улс төрийн хариуцлага тооцож, ерөнхий сайдаас нь огцруулсан түүх бий. Эдийн засгийн хүч түрсэн шийдвэр нь өөрт нь эргээд өндөр үнэтэй тусдаг гэдгийг энэ бяцхан түүх сануулж байгаа болов уу. Энэ намар ч гэсэн орон нутгийн сонгууль болно. Энэ сонгууль бол 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд хэн ялах вэ? гэдгийн өнгийг тодорхойлох болно. МАН ялалтандаа эргэлзэж эхэлжээ. Тэдний баяр баясгалан төгсөж, зовлон эхэлсэн байна.

 

 

 

 Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Зөв хэлжээ 2016-09-03
Зочин:Тэр их мөнгө хаагуур урссаныг олж тогтоох нь зөв. 2016-09-03
Зочин:Хариуц**** тооцох цаг болсон 2016-09-03
Зочин:Хүний өөрийн гэх юм баыхгүй. Энэ чинь монголын сан хөмрөг 2016-09-03
Зочин:Ерөнхийлөгч болгочихбол яадаг бол, Нямка 2016-09-03
Зочин:УИХ-ын дарга болох тохироогоо хийсэн гэдэг 2016-09-03
Зочин:Бас сонгууль. Ямар саадтай юм бэ? 2016-09-03
Зочин :Бүгдээрээ ээмэг бөгжөө цуглуулах уу? Улс хүндэрчээ. Тусламжийг аян. 2016-09-03
Зочин:Идсэн уусныг тогтоох хэрэгтэй. Бүгдийг үрж чадахгүй. Барагдахгүй их мөнгө бий. Түүнийгээ олж авчир. Ард түмний нурууг дэндүү бөхиылгэжээ 2016-09-03
Зочин:Бас тэтгэвриынхний мөнгө алга болсон сурагтай. Үүниыг нягтлаач 2016-09-03
BUYANAA.:2KHON TERBUM teg, khemnekhiin tuld ard tumnii everiig ukhaad kheregui yuum baina daa....KHARIN TANSAGLALIIG SHAT SHATAND ZOGSOOJ ENKHTUVSHIN GISHUUNII KHELSEN UGIIG TUSGAN AJIL KHEREG bologmoor yuum. EER ARVILAN KHEMNEKH OLON yuum baina daa....ENGERSEN khugatsaand buteen bosgolt. uildverjuulet talaar er durdsangui ni tun kharamsaltai... 2016-09-04
Төстэй мэдээ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ VS Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ҮГ, ГУРВАН "МЭДЭЭ"
Д.БУМДАРЬ: ОЛОН БИЕ ДААГЧ ГАРЧ ИРВЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ИНСТИТУЦИЧЛАЛ СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БОЛНО
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?