МА ЛОНГ РИО 2016 ОЛИМПИЙН АВАРГА БОЛСНООР ДЭЛХИЙН CAREER ИХ ДУУЛГЫН АВАРГААР ӨРГӨМЖЛӨГДЛӨӨ

2016-09-05  

Control.mn энэ өдрөөс эхлэн ОДОН БӨМБӨГТЭЙ СПОРТ шинэ булан нээлээ. Энэ буланг Монгол улсын З удаагийн аварга, олон улсын хэмжээний мастер Э.Лхагвасүрэн хөтөлнө. Хамгийн эхний нийтлэлээ Рио-2016 олимпийн аварга Ма Лонгийн тухай бичсэнийг толилуулж байна.

МА ЛОНГ РИО 2016 ОЛИМПИЙН АВАРГА БОЛСНООР ДЭЛХИЙН CAREER ИХ ДУУЛГЫН АВАРГААР ӨРГӨМЖЛӨГДЛӨӨ

1988 оны 10-р сарын 20-нд төрсөн Ма Лонг 5-н настайгаасаа эхлэн ширээний теннисээр хичээллэж эхэлсэн. Тэр багаасаа л хятадын мэргэжилтнүүдийн хараанд өртсөн гэдэг. Дөнгөж 15-н настайдаа буюу 2003 онд мянга мянган теннисчидийн хүсэл мөрөөдөл болсон Хятадын шигшээ багт түүнийг элсүүлсэн байдаг. Тэр цагаас хойш Ма Лонг тухай маш ирээдүйтэй тамирчин гэж теннисний ертөнц шуугиж эхэлсэн.

Гэвч дэлхийн том тэмцээнүүдэд үргэлж багийн анд Zhang jike-гийн амжилтанд Ма Лонг дарагдсаар байлаа. Харин сүүлийн 2 жил бол МА ЛОНГийн хувьд маш амжилттай жилүүд байв. Тэр өөрийн хүсэл мөрөөдлийг энэ 2 жилийн дотор гүйцэлдүүлж, олон түмний хүлээлтийг ч ажжилтаараа хариулж чадлаа. Тэрбээр 2015 оны дэлхийн цомын аварга, 2015 оны дэлхийн аварга 2016 оны РИО ДЕ ЖАНЕЙРО хотод зохиогдсон 31 дэхь олимпод нэг бүрчилсэн төрөлд түрүүлснээр дэлхийн 10 дахь, Хятад улсын 9 дэх ИХ ДУУЛГЫН АВАРГА ЦОЛОНД хүрсэн.

Түүний амжилтуудыг жагсаавал ;

Нэг : Ази Тивийн АШТ : 2009, 2011, 2013

Хоёр : Ази Тивийн Цомын АШТ : 2008, 2009, 2011, 2014

Гурав : Азийн наадмын АШТ : 2010

Дөрөв : Дэлхийн нээлттэй тэмцээний финалын АШТ World tour grand final : 2015

Тав : Дэлхийн Цомын АШТ 2012, 2015  

Зургаа : Дэлхийн АШТ : 2015

Долоо : Олимпын АШТ : 2016

Энэ тэмцээнүүдэд аваргалснаас гадна, 2011 оны Хятад улсын аварга, 2013 оны Хятадын БАТС-н аварга гэдгээрээ Хятад улс болон дэлхийн бүх том тэмцээний аварга болж чадсан гайхамшигтай тамирчин юм.

                       /  Конг Лин Хуй /

                    / Ли Гу Лянь /

                                                    /  Жан жэйк /

                                                   / Ян Увэ Валднер /

Түүний өмнөх, эрэгтэй , Их Дуулгын аварга болох Liu Guoliang, Konglinghui, Zhangjike нар Азийн наадмын аварга болоогүй, Liu Guoliang, Zhang jike нар Азийн аварга болоогүй, Jan Ove Waldner, Liu guoliang, Zhang jike нар Дэлхий нээлттэй тэмцээний финалын аварга болж чадаагүй Мөн Liu Guoliang, Konglinghui, Zhangjike нар Хятадын БАТС-н АШТ-д аварга болж чадаагүй байна. Тэр бүх үзүүлэлтээрээ цаг үеийн Их Дуулгын аварга болов. Бүх Хятадын аваргад түрүүлэх нь Олимп, дэлхийн аваргад түрүүлэхээс ч хүнд хэцүү гэдэг яриа үүссэн. Яагаад гэвэл, Хятад доторхи өрсөлдөөн хамгийн өндөр гэж тамирчид нь үздэг. Ма Лонг бол бүх төрөлд түрүүлсэн Их Дуулгын аварга гэдгээрээ түүхэнд нэгдүгээрт бичигдэж эхэллээ.

 

 

 

Э.ЛХАГВАСҮРЭН (Олон улсын хэмжээний мастер, улсын 3 удаагийн аварга)

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Bilguun:Saihan niitlel bn. 2016-09-05
sonirhogch:Nice medeelel oruuljee bayarlallaa 2016-09-05
Mijee:Uneheer heregtei medeelel amjilt husii 2016-09-06
Mijee:Uneheer heregtei medeelel amjilt husii 2016-09-06
tulga:Saihan medee ba amjilt 2016-09-07
Төстэй мэдээ
ЛИГИЙН ТЭМЦЭЭНД АНХ УДАА "ИТГЭЛТ ГРУПП- АРИГ БАНК" -НЫ БАГ ТҮРҮҮЛЛЭЭ
Б.ЭРДЭНЭСУВД: ЯГ МИНИЙ ОХИНД ТОХИРСОН СПОРТ ГЭЖ ААВ МИНЬ ХЭЛЖ БИЛЭЭ (Одон бөмбөгийн аваргуудын дурсамж-Цуврал 7)
ТУРШЛАГА ДУТСАН ТОГЛОЛТ ХАМГИЙН ИХ ТУРШЛАГА БОЛДОГ
Т.ЭНХТӨР:СОНИУЧ ЗАНДАА ХӨТЛӨГДӨН ШИРЭЭНИЙ ТЕННИСТЭЙ ХОЛБОГДСОН (Одон бөмбөгийн аваргууд-дурсамж -6)
Я.БЭГЗ: ХҮНИЙ ГАЗАРТ НӨГӨӨ Л ЖИЖИГ ЦАГААН БӨМБӨГ НАМАЙГ ТЭЖЭЭСЭН ( Одон бөмбөгийн аваргуудын дурсамж-Цуврал 5)
Я.БЭГЗ:МИНИЙ БАГШ ДЭЛГЭРБУЯН /Багшийн дурсгалд /
Б.ЭНХЖИН: ОЛИМПИЙН АВАРГА ЯАН ЕН ЖА БАГШААР ТЕННИС ЗААЛГАСАН ХУВЬТАЙ ХҮНИЙ НЭГ (Одон бөмбөгийн аваргуудын дурсамж- Цуврал 4)
Б.БАЯРМАГНАЙ: САЙН ХҮНИЙГ ДАГАВАЛ САРНЫ ГЭРЭЛ ГЭДЭГ /Одон бөмбөгийн аваргуудын дурсамж- Цуврал 2/
Б.ОТГОНЖАРГАЛ: ОДОН БӨМБӨГНИЙ ШОДОН ГЭЗЭГТ НЭРЭНДЭЭ НЭГЭНТ ДАССАН (Аваргуудын дурсамж: Цуврал 1)
ЯПОНЫ ЗАЛУУ ОД ХИРАНО МИУ ДЭЛХИЙН ЦОМЫН АВАРГА БОЛЛОО
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?