ЭНЭ ЖИЛИЙН АВЪЯАСЛАГ МОНГОЛЧУУД ШОУНД “ЖИНХЭНЭ” АВЪЯАСТНУУД БАЙГАА ЮУ?

2016-09-05  

"Авьяаслаг Монголчууд" шоу нэвтрүүлгийн шинэ цуврал эхэллээ. Удаан хугацааны турш үзэгчдийн хүлээлтийг үүсгээд байсан "Авьяаслаг Монголчууд" шоу нэвтрүүлгийн шинэ цуврал өчигдөр буюу 9-р сарын 4-нд үзэгч түмэндээ хүрлээ. Өнгөрсөн жил үзэгчдийг уйлуулж, баярлуулж, догдлуулж, зурагтынх нь өмнө уяж байсан тус шоу нэвтрүүлэг  шилдэг оролцогчдоос бүрдсэн парад, улаан хивсний ёслолоор сүр дуулиантайгаар нээлтээ хийж харагдлаа. 

Өчигдрийн тухайд дуурийн чиглэлээр Монголын нэрийг Дэлхийд гаргах мөрөөдөл тээсэн малчин гаралтай дуучин залуу Ж.Хишигбат, дуучин С.Наран, МУГЖ Ж.Уранчимэг, СТА Г.Эрдэнэтунгалаг нарыг элэглэн дуурайсан жүдочин залуу Ганбүргэдийн үзүүлбэр үзэгчдэд хүрч твиттер, фэйсбүүк орчинд нилээд шуугиуллаа.

Дуурийн дуучин Ж.Хишигбатын тухайд Завхан аймагт төрж өссөн морин дэл, хонины бэлчээрт дуулдаг гүндүүгүй Монгол залуу гэмээр. Тэнцсэн гэсэн үнэлгээ авч шүүгч үзэгчдийн сэтгэлд хүрсэн нь тэд байсан бол Дорнод аймгаас зорьж ирсэн 3 оролцогчийн нэг болох Ветасын дууг амьд хөгжимтэй дуулсан Г.Энхманлайг шүүгчид тэнцүүлсэнгүй. Дуучдыг илүү мэргэжлийн түвшнээс харж шүүж чадах Чука шүүгч түүнийг үнэлж тэнцүүлсэн боловч нөгөө 3 шүүгч нь тэнцүүлэхгүй гэснээр дараагийн шатандаа тэнцэж чадаагүй нь үзэгчдэд таалагдсангүй. Шоуны эхний өдөр авьяастай оролцогчид олон байлаа. Дараагийн дугаарт ямар авъяастнууд байх бол гэдэг хүлээлт хэвээр үлдэж байна.

 

 

Монгол ТВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?