УРАН НУГАРААЧИД МӨНГӨН ЦОМ ХҮРТЖЭЭ

2016-09-06  

ОХУ-ын Москва хотод Олон улсын циркчдийн тэмцээн энэ сарын 2-5-ны өдрүүдэд зохион байгуулагджээ. Тус тэмцээнд манай улсын циркийн жүжигчид уран нугаралтын төрлөөр оролцож, мөнгөн цом хүртсэн байна.

Тус наадам энэ жил 15 дахь удаагаа ОХУ-ын алдарт жүжигчин Юрия Никулины 95 насны ойн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд тэмцээнд БНАСАУ, БНХАУ, ОХУ зэрэг 20 гаруй орны циркчин уран нугаралтын үзүүлбэрээр өрсөлджээ. Үүнээс Буриад улсын төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Сэлэнгэ багштай таван уран нугараач “Аватар” үзүүлбэрээрээ оролцож, мөнгөн цом хүртсэн байна.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?