"ШӨНИЙН СҮМ МУЗЕЙД” МОРИН ХУУРЫН ЧУУЛГА ТОГЛОНО

2016-09-13  

Чойжин ламын сүм музей жил бүр “Шөнийн музей” арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил Улсын Филармонийн Морин хуурын чуулгатай хамтран “Шөнийн сүм музейд Морин хуурын чуулга” үдшийн цэнгүүнийг  сарын 14-ний өдөр 19.00 цагт зохион байгуулах гэж байна.

Энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэнээр Монголын түүх соёлын үнэт өв болох Чойжин ламын сүм музейн арвин баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүдийг үзэж мэлмий баясгахын зэрэгцээ музейн өвөрмөц тансаг орчинд тухлан Монголд улсдаа төдийгүй дэлхий дахинд өндрөөр үнэлэгддэг Морин хуурын чуулгын тоглолтыг үзэж, сонирхох боломжтой юм.

Арга хэмжээний хөтөлбөр:

18:00-19:00      Чойжин ламын сүм музей үзэх

19:00-19:10      Арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа

19:10-20:20      Улсын Филармонийн Морин хуурын чуулгын тоглолт

23:00-00:00      Шөнийн музей үзэх

Хүрэлцэн ирсэн зочид анхилуун үнэрт цэцэрлэгт тухалж,  цагаан идээ, сайн чанарын дарс, амтат хөнгөн зууш зооглон нэгэн үдшийг тав тухтай, дурсамж дүүрэн өнгөрүүлэх боломжтой ба дээрх бүгд тасалбарын үнэд багтжээ. “Шөнийн сүм музей Морин хуурын чуулга” арга хэмжээний тасалбарын үнэ 40,000 төгрөг байна.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?