“АЛДАР ГАВЪЯАНЫ ЗАМНАЛ” ҮЗЭСГЭЛЭН МАРГААШ НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

2016-09-14  

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Алдар гавъяаны замнал” үзэсгэлэн Монголын Үндэсний музейд маргааш буюу 15-ны өдрийн 11 цагт нээлтээ хийх гэж байна.

Юмжаагийн Цэдэнбалд холбогдох 700 гаруй эд өлөг 1990 оны 9 дүгээр сард Улсын Прокурорын Ерөнхий газраас Монголын Үндэсний Музейн сан хөмрөгт шилжин ирж хадгалагдсанаас энэхүү Үзэсгэлэнд 150 гаруйг нь түүвэрлэн хүргэх ажээ. Мөн тус үзэсгэлэнд Монгол банкны Зах зээлийн газрын Эрдэнэсийн санд хадгалагдаж буй Ю.Цэдэнбалын БНМАУ-ын Улсын Баатарын “Алтан таван хошуу”, Хөдөлмөрийн Баатарын “Алтан соёмбо”, Маршал сэлэм зэрэг эд өлгийг анх удаа олонд дэлгэн үзүүлж байгаагаараа онцлог юм байна.

Үзэсгэлэн 9 дүгээр сарын 15-наас 10 дугаар сарын 15 хүртэл олонд нээлттэй.

 

 

 А.САЯН 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?