АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА ХЭН БАЙХ ВЭ? ГЭДЭГ НИЙГМИЙН ЗАХИАЛГА

2016-09-15  

Монголын бүх нам хувьд шилжсэн. Зүй ёсоороо хөгжиж буй хоёрхон нам бий. Нэг нь одоогийн эрх баригч МАН. Нөгөө нь эрх баригчаас сөрөг хүчний байранд шилжсэн АН. Монголын улс төрийн хөгжил энэ хоёр намаас, энэ хоёр намын хөгжлөөс, хэн энэ намыг удирдах вэ? Гэдгээс шууд хамааралтай. Энэ хоёр намын даргыг УИХ-ын гишүүн, засгийн газрын гишүүнтэй нэг эгнээнд зүйрлэж тавьж болохгүй.

Тиймээс Ардчилсан Намын дарга хэн болох вэ? гэдэг асуудал ерөнхийлөгчийн сонгуулиас ч үнэтэй байж болох магадлалтай. Яагаад гэвэл, ирэх 2017 онд ерөнхийлөгч хэн байх вэ? гэдгийг энэ хоёр нам л эцэслэн шийдвэрлэнэ. Тиймээс Ардчилсан Намын дарга хэн байх вэ? гэдэг олны анхаарлын төвд байна. Энэ намрын орон нутгийн сонгуульд, ирэх 2017 оны ерөнхийлөгчид ялалт байгуулахад АН-ыг удирдах хүн хэн бэ?

Ц.Элбэгдоржийн шууд мэдлийн хүн гэх П.Цагаан уу? Аль эсвэл, намаа 2012 оны сонгуульд ялалтад хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Д.Эрдэнэбат уу? Эс бөгөөс Лу.Болд, Я.Санжмятав нарын нэг үү? гэдгийг энэ долоо хоногийн сүүлээр мэдэх болно.

Одоогоор АН-ын ҮЗХ-ны хурлын тов гарсан, АН-ын одоогийн дарга З.Энхболд хариуцлагаа хүлээж, тамга тэмдгээ хүлээлгэн өгөхөөр зэхэж буй. Харин түүний залгамжлагч нь чухам хэн бэ? Нэр хүнд нь унасан, ардчиллын үнэрээс холдсон Ардчилсан Намын үр хөврөл үү? Эс бөгөөс анх 90 онд байгуулж байсан Монголын төлөө гэх сэтгэлийг агуулсан АН-ын төлөөлөгч үү? гэдгийг гишүүд нь шийднэ. Гишүүд эхлээд даргаа сонгоё , дараа нь намаа шинэчлэе гэсэн байр суурьтай байна гэж эх сурвалжууд мэдээлж байна. Намуудын фракцуудын хооронд идэвхтэй хэлэлцээр явагдаж эхэлжээ. Тохироо нь бүрдвэл, энэ баасан гарагт ҮЗХ-ны хурлаа хийж, туг барьж явах даргаа сонгоно. АН-ын намын дарга зөв хүн байх нь тус намын төдийгүй, нийгмийн захиалга гэж олон нийт үзэж байна.

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Жагаа:Яг үнэн эхлээд даргаа солиод дараа нь намаа удирдах асуудлыг ярих хэрэгтэй. 2016-09-15
Ардчилсан намынхан Алтанхуягыгхаа үгийг сонссон дээр : Н.Алтанхуяг: Цахиагийн Элбэгдорж бол яалт ч байхгүй ардчиллын анхдагчдын нэг мөн. Ардчилсан намаас хоёр удаа Ерөнхий сайд болж, хоёр дараалж Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн. Энэ утгаараа тэр бол яалт ч байхгүй Ардчилсан намын хүн гэж тодорхойлогддог. Харин өнгөрсөн дөрвөн жилд юу болсныг бид бүгдээрээ харсан. 2016-09-15
зочин:энэ сэжиг хүрмээр логогоо эхлээд сольчихож чадахгүй байж юун намаа босгох вэ ха ха ха 2016-09-15
зочин:ЭНЭ ЛОГОНЫ УТГЫГ ГАНЦХАН ЭЛБЭГДОРЖ Л ТАЙЛБАРЛАДАГ ГЭСЭН БУСАД НЬ ОЙЛГОДОГ Ч ҮГҮЙ ЛУУНД ИДҮҮЛЖ БАЙГАА МОНГОЛЧУУД 2016-09-15
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?