“CONQUEST FOR DEATH” ХАМТЛАГИЙН МОНГОЛД БҮТЭЭСЭН КЛИП

2016-01-23  

 Америкийн рок хөгжмийн “Conquest For Death” хамтлагийн ая дуугаар “ART GER Entertainment”   студийн уран бүтээлчид Монголын хөдөө нутагт бүтээсэн шинэ клипний нээлт  боллоо.

Америкийн рок хөгжмийн “Conquest For Death” хамтлаг өнгөрсөн онд Монголд айлчлан тоглох үеэр энэ клипний зургийг авч хамтарсан баримтат кино хийжээ. “Conquest For Death” хамтлаг нь 2008 оноос эхэлсэн дэлхийг тойрон аялах тоглолтоо “Нэг ертөнц-олон өнгө” гэсэн уриатайгаар хийж байна.

“ART GER Entertainment”-ийн захирал Р.Жавхлантөгс хэлэхдээ : “Conquest For Death” хамтлаг нь 2006 онд Америкийн Сан Франциско хотод үүсэн байгуулагдсанаас хойш панк рок урсгалаар дуу хөгжим бүтээн өөрийн орондоо төдийгүй Япон, Австрали, Шинэ Зеланд, Өмнөд Африк, Малайз, Филиппин, Хятад улсуудаар айлчлан тоглож олон мянган шүтэн бишрэгчидтэй болсон. Энэ хамтлагийн төв болон зүүн өмнөд Азийн аялан тоглолтын хөтөлбөрт Монгол багтсан байсан бөгөөд аялан тоглолт нь “ART GER Entertainment”  болон Шанхайн “TOU JAM” нэгдлээс зохион байгуулдаг рок наадам, амьд хөгжмийн фестивалийн хүрээнд зохиогдсон юм. Хамтлаг Монгол дахь аялан тоглолтынхоо үеэр манай рок хамтлаг дуучидтай уулзаж тэдэнтэй хамтарсан тоглолт хийсэн. Мөн хөдөө нутгаар зочилж малчин  айлд хоёр хонож, монгол ахуй, уламжлалт ёс заншилтай танилцаж баримтат кино болон видео клипний зураг авалтаа дуусгасан” гэв.

Хөөмийч, урлаг судлаач Г.Алтан-Од хэлэхдээ : “Бид Америк нөхөдтэйгөө хамтран  дэлхийн улс орнуудын олон үндэстний аж амьдрал ёс заншил нь орчин үеийн хөгжимтэй хэрхэн уялдсаныг урлаг сонирхогчдод танилцуулах зорилт тавьсан” гэлээ. Олон улс орны хөгжим сонирхогчид “Conquest For Death” хамтлагийн шинэ клипний нээлтийг онлайн сүлжээгээр шимтэн сонирхож эхэлжээ.   

“Арт Гэр Интертаймант” студи нь Англи, Австрали, Америкийн орчин үеийн хөгжмийн хамтлаг, дуучдыг Монголдоо тав дахь удаагаа урьж авчруулан тоглосноос гадна Хятадын Шанхай хотод зохиогддог олон улсын хөгжим, уран зураг, киноны наадмуудад эх орныхоо уран бүтээлч залуусыг оролцуулах ажлыг амжилттай зохион байгуулаад байна. 

 

 

БЭЛТГЭСЭН : Ө.РАГЧААСҮРЭН

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?