ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТР 2016 ОНЫ НАМАР ЦАГИЙН ҮЗВЭРЭЭ 9-Р САРЫН 24-ӨӨС ЭХЭЛНЭ

2016-09-16  

Намар цагийн хүүхэлдэйн жүжгийн цоморлигт хүүхдийн зохиолч, СГЗ Ж.Дашдондогийн “Алтан хөрш”, АУЗ Д.Цоодолын “Гэрэлт бяцхан цох нарыг аварсан үлгэр”, А.Толстойн “Алтанхан залаат азарган тахиа” жүжгүүд багтжээ.

10,000 төгрөгний билет авсан тохиолдолд дээрх гурван жүжгийг үзэж болно. Тоглолт 2016 оны 9, 10, 11-р сарын амралтын өдрүүдэд тоглоно гэж тус театраас мэдээллээ. Хэрвээ нэг жүжгийг сонгон үзэх тохиолдолд 5000 төгрөг төлөх юм байна.

Жүжгийн цоморлигийн хуваарь :

"Алтан хөрш” жүжиг 9-р сарын 24, 25нд

10-р сарын 1, 2, 8, 9-нд 12.00, 14.00 цагт

"Гэрэлт бяцхан цох нарыг аварсан үлгэр” жүжиг 10-р сарын 15,16, 22, 23, 29, 30-нд 12.00, 1400 цагт

"Алтанхан залаат азарган тахиа” жүжиг 11-р сарын 5, 6, 12, 13, 19, 20-нд 12.00, 14.00 цагт тус тус тоглогдоно.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?