ИЗНН ГУДАМЖИНД ГАРСНАА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧЭЭ

2016-09-20  

Өмнөх бүх сонгуулиар ИЗНН 1-3 суудалтай байж үзсэн. Энэ бол тус намыг үүсгэн байгуулагч, намын дарга С.Оюуны гавъяа. Тэгвэл 2016 оны УИХ-ын сонгуулиар, анх удаа тус нам УИХ-ын гадна үлдлээ. Нам нь С.Оюун даргынхаа заасан хэлсэн замаар явсангүй. Үр дүнг нь, намынхаа буурийг сахисан хүмүүс амслаа.

С.Оюун, - Ганц хоёр суудалтай явж үзлээ. Залхлаа. Одоо харин ахиухан суудалтай болохыг хүсэж, зорьж байна. Түүний дунд ИЗНН дангаараа сонгуульд орох нь буруу. Хамтрах нь хангалтгүй. Тиймээс АН-д нэгдэх нь зүйтэй гэж үзсэн. Түүнээс болж ИЗНН хагарсан. Хуучин удирдлагын бүлэг болох С.Оюун, С.Дэмбэрэл нарын лидерүүд нь өөрсдийнхөө байр суурийг зөв гэж үзэн, намаа орхиж, АН-ыг сонгосон. Харин Ганхуяг тэргүүтэй намынхаа хуучин буурийг сахиж үлдсэн хэсэг нь дангаараа сонгуульд оролцох шийдвэр гаргасан. Тэд ИЗНН-ын үзүүлж ирсэн амжилтад цэг хатгасан. Намаа орхиж, АН-ыг сонгосон хэсэг нь ч, ИЗНН намдаа үлдэж УИХ-д нэр дэвшигчийн хэн хэн нь сонгуульд бүдэрлээ. ИЗНН -ын одоогийн Ц.Ганхуягийн тодорхойлсноор тус нам гудамжинд гарсан байна. Өмнө нь хамтарч байхад, ядаж ерөнхийлөгчийн тамгын газарт, цаашлаад элчин сайдаар хүмүүс томилогддог уламжлал байлаа. Одоо энэ тухай мартах цаг болжээ. Намын даргын суудалл заларсан, Ц.Ганхуяг гэхэд л ИЗНН-ын АН-тай хамтарсны хаялгаар л Болгарт элчингээр сууж байсан ойрын жишээ бий.

Тэгвэл, ИЗНН яагаад гудамжинд гарав аа? Дарга нь, яагаад ингэж хэлэв ээ?

Тунгааж үзэхэд, С.Оюун ИЗНН-аас гарсан нь шууд нөлөөлсөн. Хоёрдугаарт, тус намын дарга С.Оюун нь улс төрийн намын дарга хийхээс, ганцаараа УИХ-д суухаас "залхсан". Тиймээс тэр УИХ-д нэр дэвшээгүй. Ийм энгийн нэгэн тайлбарыг юуны өмнө хийж болох. Ямар ч гэсэн нэгэн цагт С.Оюуны тугийг барьж явсан ИЗНН гудамжинд гарчээ, Ц.Ганхуягийн томьёолсноор. Одоо С.Оюунд ИЗНН хамаагүй. С.Оюуны хувьд, Монгол улсыг Англи улсад төлөөлөн суух элчин сайдаар томилогдох тухай тохироо хийж амжсан гэх мэдээлэл "хөвж" явна. Тиймээс элчин сайдын суудлаар намаа арилжсан ч гэж үзэх судлаачид байна. Нам гудамжинд гарч болно. Гаргаж ч болно. Харин ард иргэдийг гудамжинд гаргаж болохгүй шүү, улс төрчид өө!!

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Enkhbat:Ta ih medeelel dutuu baih shig baina. Tanii dolginood baigaa MAN aas elchin said avna gesen tohiroogoor Ts.Gankhuyag gedeg hun 20 ood hun devshuulj sanal huvaah zorilgoor songuulid orolcson. Oyun gedeg hunii huvid elchin melchin goridoj suudag jijig gar bish gedgiig niitlelch ta medeh heregtei. Oyun delhiin hemjeenii medleg bolovsrol, hel ustai hun gedgiig adgiin teneg bi ch medeed bn. Enkhbat gedeg niitlelch iim hunee medehguid tuiliin haramsaj bn. Enkhbataa zahialgaar yum bichij 5 tsaas avch bolnoo. Iim yum medleggui bichij baigaad uuriig tani yu ch gedeg yum bilee dee?! 2016-09-20
зочинф:Энд хэн нэг нь албан тушаалын наймаа хийсэн хийгээгүй тухай бичих нь дэндүү өрөөсгөл. АНын МАНтай нийлж сүүлийн 25 жил зуурсан бантанд ИЗННыг чихэх гж оролдсон АНын увайгүй улс төрчдийн эсрэг намаа авч үлдсэн хэсэг харин АНын увайгүй улс төрийн тоглоомонд хууртагдан очсон Оюун Дэмбэрэл тэргүүтэй цөөнх хэсэгийн харалган үйлдлийн үр дүн. Ямарч тохиолдолд МАНАН хэмээх аалзны торонд ороогдож тамруу явах гарцаагүй байдлаас ИЗНН сугарч үлдэж чадсан нь 2020 онд Монголчуудад маш том боломжийг авч ирэх нь дамжиггүй. 2016-09-21
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?