ТНБД НАРЫН НЭРСИЙГ ЗАСГИЙН ГАЗАРТ ХҮРГҮҮЛЖЭЭ

2016-09-30  

Төрийн албаны зөвлөлийн 30 дугаар хуралдаан өчигдөр /2016.09.29 /хуралдлаа. Тус хуралдаанд Удирдах ажилтныг сонгон шалгаруулах комисс  2016 оны 9 дүгээр сарын 27-28-нд зохион байгуулсан  11 удирдах албан тушаалын  сонгон шалгаруулалтын дүнг танилцуулжээ. 

Сонгон шалгаруулалтад 19  хүн өрсөлдсөн бөгөөд шалгаруулалтад орсон эдгээр иргэдийн дүнг нэг бүрчлэн сонсож хэлэлцээд, өрсөлдсөн ажлын байрандаа хамгийн өндөр оноо авсан дараах хүмүүсийг албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж саналаа Засгийн газарт хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГАД : 

  • Б.Баярсайханыг  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын,
  • З.Мэндсайханыг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын,
  • Д.Очирбатыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын,

АГЕНТЛАГИЙН ДАРГАД :

  • Н.Цагаанхүүг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлжээ.

Мөн Ж.Ганбаатарыг Хэнтий аймгийн, Ч.Сарангэрэлийг Төв аймгийн, С.Батжаргалыг Увс аймгийн, Б.Ганзоригийг Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар, Х.Дашзэвэгийг Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар тус тус томилуулахаар нэр дэвшүүлэв. 

 

 

Эх сурвалж : ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?