Э.ХАЛИУН : ЯМАР Ч ХУВЦАС ДАНГААРАА БОЛ ДАВСГҮЙ ХООЛТОЙ АДИЛ

2016-10-04  

СЭТГҮҮЛЧ Л.МӨНХБАЯСГАЛАНГИЙН ШИНЭ ДҮР ТӨРХИЙГ ХЭН БҮТЭЭВ

Нэг л өглөө босоод ирэхэд сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн шинэ дүр төрх цахим ертөнцөөр тарж олны анхаарлыг татав. АНУ-аас яруу найрагч Х.Тэргэл түүнд зориулж “Гоо шинэ дүр төрхөнд чинь нүд баяснам” гэж бичсэн. Олон олон охид хүүхнүүд дүр төрхөө шинэчилж, өөрсдийн сэтгэлийг, бусдын нүдийг баясгах нууцхан хүсэлд шатсан. Тэгвэл Л. Мөнхбаясгаланг хэн “өөрчлөв”.  Яг л түүн шиг өөртөө итгэлтэй, зоримог, эрч хүчтэй эмэгтэйчүүдэд зориулсан “DYRBERG/ KERN” брэндийг монголд авч ирсэн “Super Rubick” ХХК-ний захирал Э.Халиунтай уулзаж ярилцлаа. 

- Л.Мөнхбаясгалан сэтгүүлчийн дүр төрхийг та өөрчилж чадлаа. Энэ утгаараа хүмүүсийн сонирхлыг татаж байна. Гэхдээ яагаад Мөнхбаясгалан гэж, алдартай загвар өмсөгчдөөс сонгож болох л байсан?

Би мэргэжлийн модель гэхээсээ илүү энгийн нэгэн бүсгүй гоёл чимэглэл зүүгээд хэрхэн өөрчлөгдөхийг харах дуртай. Тэгээд ч Мөнхбаясгалангийн өөртөө итгэлтэй, хүчирхэг байдлыг “DYRBERG/KERN” улам тодруулж өгөх нь илүү сонирхолтой шийдэл гэж бодсон. Трэнд бүсгүйчүүд маань жил бүр шинэ өнгө, шинэ өөрчлөлт мэдрүүлээсэй гэж би хүсдэг. С.Чимгээ эгчийн хувьд нэвтрүүлэгч, хөтлөгч гэдгээрээ ард түмэнд аль хэдийн танил болсон эрхэм. Гэхдээ манай брэндийн нүүр царай болсноороо түүний өөр бас нэг дүр төрх гарч ирсэн гэж хэлж болно.

Харин Л.Мөнхбаясгалангийн хувьд ард түмэнд зоримог, дайчин сэтгүүлч эмэгтэй гэдгээрээ танил. Тэр сэтгүүлчийн зоримог асуулт, уран бүтээлээрээ хүмүүст танил болсноос бус гадаад төрх, байдлаараа олны анхаарлыг төдийлөн татаж байгаагүй. Тийм учраас би энэ эмэгтэйг өөр өнцгөөс, бас дахин нэг Мөнхбаясгалан гэж харуулахыг хүссэн. Манай брэндийн хувьд мэдэхгүй хүн харахад маш том, сүрдэм мэт санагддаг. Тиймээс ч хүнээс өөртөө итгэх итгэл, багагүй зориг шаарддаг. Яг энэ шаардлагад сэтгүүлч Л.Мөнхбаясгалан тохирно гэдгийг анзаарсан. 

-Тэгвэл Л.Мөнхбаясгалан DYRBERG/ KERNбрэндийг хэр зэрэг амилуулж чадсан гэж та бодож байна?

- Л.Мөнхбаясгалан сэтгүүлч бол өөрийн гэсэн үзэл бодолтой хүн. Яг л тийм хүмүүс манай брэндийг улам гялалзуулдаг. Зөв гэж бодсон зүйлээсээ айдаггүй, үргэлж өөртөө итгэлтэй, бусдын түрүүнд алхахыг хүсдэг тийм л эмэгтэйчүүд энэ брэндийг амилуулдаг. “DYRBERG/ KERN” өөрөө чимэгтэй хүнийг тийм болгож өөрчилж чаддаг увидастай гоёл гэж би боддог. Мөнхбаясгалан надад нэг удаа “Би алт, мөнгө, гоёл чимэглэл, янз бүрийн стиль, имиж хөөцөлддөггүй, тийм зүйл сонирхдоггүй, сонирхох ч цаг зав байдаггүй” гэж хэлж байсан. Тийм ч болохоор манай брэнд түүнд таалагдсан. Энэ хүнийг сонгож, брэнд бүтээгдэхүүнээ олны танил болгож чадсандаа би маш их баярлаж байна.

-Нээрээ ч та “DYRBERG/KERN” брэндийг монголын ард түмэнд маш өвөрмөцөөр сурталчилж чадлаа. Энэ чинь таныг шаггүй маркетингийн авьяастай гэдгийг  харуулж байна?

- Хүмүүс намайг бизнес хийхдээ өвөрмөц мэдрэмжтэй гэдэг. Энэ бол ердөө дизайнер мэргэжил эзэмшсэнтэй минь л холбоотой байх. Би ШУТИС-ийг график, дизайнерын мэргэжлээр төгссөн. Тийм болохоор мэргэжлээ дагасан уран бүтээлч сэтгэлгээ миний гүнд байдаг. Ажлаа хийхдээ үргэлж уран бүтээл гэдэг талаас нь харж, ойлгож хийдэг. Хэзээ ч мөнгөний төлөө гэдэг өнцгөөс харж ажилдаа хандаж байгаагүй. Хийсэн бүтээсэн зүйл минь хүмүүст хүрч, тэднийг баярлуулж байх нь л миний амьдралын гол утга учир юм. Маркетинг гэхээр хүмүүс самбар дээр зураг зураад л зорилго, зорилтоо тодорхойлоод л элдэв янзын схем, төлөвлөгөө боловсруулаад явдаг гэж ойлгодог юм шиг. Миний хувьд маркетинг гэдэг бол мэдрэмж. Тийм болохоор магадгүй энэ чиглэлээр сурч байгаа залуу оюутнуудад давхар урлагийн хичээлийг судлуулах хэрэгтэй гэж бодож байна.

- Таныг Дани улсад  сурч, амьдарч байсан. Бүр уран зургийн үзэсгэлэн гаргаж байсан гэж сонссон юм байна?

- Анх Дани улсад стилисть мэргэжил эзэмших зорилготой очиж байлаа. Даан ч сургалтын төлбөр нь маш өндөр. Сургалтын төлбөрөө олохын тулд янз бүрийн ажил хийх шаардлагатай болсон. Япон хоолны газар тогооч, зөөгчөөс эхлээд график дизайн мэргэжлээрээ ч олдсон ажил болгоныг хийж байлаа. Зарим брэндүүдийн модель болж байсан ч удаа бий. Би багаасаа зураг зурах дуртай. Энэ сонирхлоороо Данид байх үедээ өөрийн “My Colours” нэртэй уран зургийн үзэсгэлэнгээ гаргаж байсан. Ер нь би зүгээр суугаад цаг хугацааг үрэх тун дургүй. Найзууд маань намайг таван минут ч тухтай суугаад юм ярьчихдаггүй гэж шүүмжлэх нь бий. Нөгөө талаасаа энэ нь залуу хүний хувьд буруу ч байж мэдэх чанар. Тиймээс сүүлийн үед найз нөхөдтэйгээ уулзаж, өөртөө цаг гаргахыг хичээдэг болсон. Залуу насны цаг хугацаа гэдэг дахиж олдохгүй шүү дээ.

 - Таны оруулж ирсэн “DYRBERG/ KERN” Данийн алдартай брэнд байх аа?

- Дани Улсын бүтээгдэхүүний загвар, хийц, чанар дэлхийд алдартай. Тэд бол чанар, эрхэмсэг байдлыг эрхэмлэдэг улс. Тэгээд ч дэлхийн хамгийн сайхан, аз жаргалтай улсаар өргөмжлөгдсөн байдаг шүү дээ. Улсын бодлого нь ч гэсэн иргэдээ хэрхэн яаж аз жаргалтай байлгах вэ гэдэгт чиглэдэг. Өөрийн улстайгаа харьцуулахад өдөр, шөнө шиг ялгаатай санагдах үе олон. Европ эмэгтэйчүүд, тэр дундаа Дани эмэгтэйчүүд хүчтэй, эрхэмсэг, бардам, тусгаар тогтносон байдлыг эрхэм чанараа болгодог. “DYRBERG/ KERN” брэндэд  энэ философи нэвт шингэсэн байдаг. Тэр ч утгаараа эрч хүчтэй зоримог, дайчин эмэгтэйчүүдэд зориулагдсан гоёл юм. Мэдээж, энэ брэндийг хэн нэгэн зүүгээд л гэнэт ид шидийн гэмээр гоё болно гэж байхгүй л дээ. Гэхдээ ганцхан зүйлийг амлаж хэлэхэд гайхалтай мэдрэмж өгдөг. Ямар ч энгийн хувцсыг манай зүүлт, бугуйвч, гоёл чимэглэл гайхалтай тодотгож, тодруулж өгч чадна.

- Би УИД-ийн гоёл зүүсгэлийн олон тасгаар явлаа. Танай брэнд үнэхээр онцгой, нүд сэтгэл татаад байх юм. Чухам юу нь DYRBERG/KERN”-ийг давтагдашгүй болгоод байна вэ?

Ган, үнэт чулуу хоёр “DYRBERG/ KERN”-ийг давтагдашгүй болгож байгаа гол онцлог нь. Үнэхээр гайхалтай шүү, маш уран нарийн, жижигхэн ч гэсэн деталь хэсгийг орхигдуулалгүй, уран нарийн сэтгэл гаргаж шигтгэж хийсэн төгс урлагийн бүтээл гэж ойлгож болно. Нэг ёсондоо эмэгтэй хүний хүчирхэг байдлыг ган төмрөөр илэрхийлж байгаа юм. Үүн дээр төрөл бүрийн үнэт чулуу, кристаллууд нэмэгдсэнээр бүсгүй хүний давтагдашгүй гоо сайхан, үлэмж төгөлдөр, эелдэг байдлыг тодруулж өгч байгаа юм. Энэ хоёр чанарын нэгдлийг төгс хослуулсан дэлхийд ганцхан гоёл бол яах аргагүй “DYRBERG/ KERN”.

- Ингэхэд та ер ньDYRBERG/ KERN”-тэй яаж танилцаж байв?

- Би гоёл чимэглэл (аксесиор)-д маш их дуртай. Ямар ч хувцас дангаараа яг л давсгүй хоолтой адил. Түүн дээр элдэв гоёл чимэглэл нэмж байж амилдаг учиртай. Хүн төрөлхтний соёлд гоёл чимэглэл гэдэг ойлголт мөнхөд байсаар ирсэн. Эртний түүхт Грек, Ром, Египтийн эзэнт улсуудын үед гоёл чимэглэлийг урлагийн бүтээл болтол нь хөгжүүлсэн байдаг. Монголчуудын хувьд ч гэсэн эртнээс эмс хатад нь эрхэмсэг дээд оршихыг билэгдэж, төрөл бүрийн үнэт металиар нарийн уран дархан хийцтэй гоёл чимэглэлийг зүүдэг байсан. Тэр ч байтугай Богд Хаант Монгол Улсын үед хатдын хэрэглэж байсан толгойн гоёл дунджаар 12-14 кг-ийн жинтэй байсан гэдэг. Монгол эмэгтэйчүүд маань тийм л эрхэмсэг, давтагдашгүй оршиж ирсэн.

Би анх Данид сурч байхдаа “DYRBERG/ KERN” брэндийг дэлгүүрийн шилэн лангуун дотор эзнээ хүлээгээд гялалзаж байхыг нь хараад сүрдэх, айх сэтгэгдэл төрж байснаа нуух юун. Тэр үед би 22-хон настай байсан. Хэтэрхий том, хэтэрхий тансаг мэт санагддаг байлаа. Тэгээд ч их үнэтэй. Гэхдээ надад нэг л өдөр ажил хийгээд цуглуулсан мөнгөөрөө тэр брэндийн ганцхан цагийг авах зориг төрсөн. Алтан шаргал, битүү шигтгээтэй, сүрдмээр ч юм шиг тэр цаг миний хүсэл мөрөөдөл, дотоод ертөнц, тэр байтугай Халиун гэдэг эмэгтэйг тэр чигээр нь шинэ хүн болгож өөрчилнө гэж би тэрхэн үед төсөөлөө ч үгүй байсан. Тэр цагийг зүүснээс хойш хүн бүхэн миний цаг руу анхаарлаа хандуулаад, намайг хараад байгаа ч юм шиг санагддаг байж билээ. Жижигхэн юм шиг хэрнээ тийм зүйл хүнийг өөрчлөх шидтэй байдаг. Энэ цагандаа би их хайртай. Хэрэглэгчид маань ч гэсэн их сонирхдог. Одоо ч гэсэн яг л янзаараа, хэв загвараа алдалгүй шинэ мэт байгаа нь манай брэндийн чанарыг илтгэдэг.  

Тиймээс “DYRBERG/KERN” бол зүгээр нэг гоёл бус амьдралд шинэ өнгө нэмэх увидастай, дахин давтагдашгүй урлагийн бүтээл юм.

 

 

ЯРИЛЦСАН Р. ОЧИРМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Солонго:Мундаг дайчин бүсгүй байна. Хүнийг эрс өөрчилж чадсан. Амжилт хүсье 2016-10-04
Чука:Ийм дэгжин юм чинь чимэглэлүүд үнэтэй байх даа.Монгол бол авах чадалтай хүн цөөн байх даа 2016-10-04
Батка:Энэ хүнийг өөрчилсөн бүсгүй ийм хүн байдаг байжээ. Амжилт хүсье. Үнэ өртөг хямд оруулж ирэхийн байгаа биз дээ 2016-10-04
Зулбадрах:Яриа нь бас овоо хурц, шулуухан санагдлаа. Ямар хүн байгаа юм бол доо гэж бодож л байсан. Улам давшаад байгаарай. Амжилт 2016-10-04
эмэгтэй хүн:яяяяяяяямар гоё болоо вэ. атаархаж байна. 2016-10-04
ШҮҮДРЭЭ:ЭМЭГТЭЙ ХҮНИЙГ ГОЁЖ ГООД ГЭЭД ЗАЯАСАН БОЛОЛТОЙ ДОГ ШҮҮ 2016-10-04
zochin:une dagaj chanar goe yumaa 2016-10-04
TUYA:Гоёмоор, улам сайхан баймаар, илүү сайхан амьдармаар эрч хүч өглөө. Бүсгүй хүн нээрээ ийм сайхан гоёл чимэглэлээр чамирхаж хорвоог улам өнгөтэй болгож явах ёстой юм байна. Дайчин, ухаантай, сайхан бүсгүй байна. Улам их амжилт хүсье. УИД-т очиж танай брэндийг заавал сонирхоно оо. Бас авнаа. 2016-10-04
Чамка:Ер нь эмэгтэй хүн чинь ганцхан гоё юм зүүхэд ургаад л явчихдаг биз дээ. Мөнхбаясгаланг бол үнэхээр гоё болсоон. Хувь хүмүүс яаж ханддаг юм бол.Өөрйигөө өөрчилж үзэх юмсан 2016-10-05
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?